Эрүүл мэндийн байцаагч нар МУИС-д ажиллаж байна
Огноо:Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын байцаагч нар МУИС-д ажиллаж эрүүл мэндийн даатгалын талаарх үйлчилгээ мэдээллийг оюутан залуус өгч ажиллаж байна. Энэ үеэр хаясан гээсэн дэвтэр олголт, баталгаажуулалт, хамруулалт нэгэн зэрэг явагдана. Даатгалд хамрагдахын тулд оюутан суралцагчид 23040 төгрөгийг дансанд тушаан баримтан дээрээ овог нэр, сургуулийг тодорхой бичиж ЭМД-ын дэвтрийн хамт Бүрэлдэхүүн сургуулийн Оюутны албаны мэргэжилтэнд урьдчилан хүлээлгэн өгнө. Хуваарьт өдрөөс өмнө оюутны албаны мэргэжилтэнд өгч амжаагүй оюутнууд мөнгө тушаасан баримт, ЭМД дэвтрийн хамт хувиарт өдөр байцаагч нарт шууд хандан хамрагдалт хийлгэж болно. Эдгээр банкны алинд ч төлбөр хийх боломжтой. МУИС-ийн багш, ажилтнууд, оюутан суралцагч та бүхэн ЭМД-ийн хамруулалтанд идэвхитэй оролцоно уу.
- Төрийн банк – 100 900 196 870
- Хаан банк – 500 920 9225
- Голомт банк – 822 510 0281
- 2016 оны 11 сарын 21-ний өдөр -БС
- 2016 оны 11 сарын 22-ны өдөр-ОУХНУС, ХЗС
- 2016 оны 11 сарын 23-ны өдөр -ХШУИС
- 2016 оны 11 сарын 24,25-ний өдөр-ШУС