Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Startup Weekend Mongolia | University Edition 2016

Огноо: 2016-11-072016-11-07

Шилдэг Оюутан Энтрепренеруудын Нэгдсэн Тэмцээнд оролцохыг урьж байна.

mongolia-logobanner-new-05“Startup Weekend University Edition” тухай: Гарааны бизнесээ эхэлж буй “Энтрепренер”, залуучуудад зориулсан “Startup Weekend” олон улсын статустай арга хэмжээг Стартап Монголиа байгууллага нь 31 удаа Дэлхий банк, ШУТИС, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, JCI ,Mobicom, US Embassy, UN, Unitel зэрэг олон байгууллагуудтай хамтран 1500 гаруй хүмүүсийг хамруулан зохион байгуулаад байна. Стартап Монголиа байгууллага МУИС-ийн Бизнесийн сургууль, NMIT, GMIT, СИТИ их сургуультай хамтран зохион байгуулах “Startup Weekend University Edition” нь 11 сарын 11-13-ны хооронд нийт 60 оюутан залуусыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээ нь “Монголын Энтрепренеруудын Нэгдсэн чуулган 2016”, “Startup Week”, “Global Startup Weekend”-н хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын ХАА, Уул уурхай, Аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэх, энэ чиглэлээрх гарааны бизнесүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, оюутан залууст гарааны бизнесээ эхлэх боломж, бололцоог бүрдүүлэх зорилготой. Зорилтууд:
  • Энтрепренершипыг оюутан залуучуудад таниулах
  • Оюутан залууст гарааны бизнес эрхлэх боломж олгох
  • Бизнес сэтгэлгээг хөгжүүлэх
  • Оюутан залуусын чадварыг нэмэгдүүлэх
  • Дотоодын технологи бүтээгчид, шилдэг авьяастнуудыг тодруулах
  • Шинээр сэтгэгчдийн дунд ХАА, Уул уурхай, Аялал жуулчлалын салбаруудын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
  • ХАА, Уул уурхай, Аялал жуулчлалын чиглэлээрх ирээдүйн мэргэжилтэнг бэлтгэх
  • Хотуудын хэрэгцээнд нийцэх шинэлэг арга, хэрэгслүүдийг гаргаж ирэх
  • Бусад орнуудын туршлагаас суралцах, нутагшуулах
  • “Global Startup Weekend”-д оролцох
Оролцогчдод дараах давуу талууд олгогдож байна: “Global Startup Weekend”-д оролцох Тус арга хэмжээ нь жил бүрийн 11 сарын 11-13, 18-20 үеэр зохион байгуулагддаг ба нийт 200 хотын 15,000 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулан нэгэн зэрэг зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм. “Mongolian Entrepreneurship Summit” 2016 /MES/-д оролцох “Монголын Энтрепренеруудын Нэгдсэн Чуулган” нь Монгол Улсад энтрепренершипыг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренершипын таатай орчин-экосистемийг бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэхэд чиглэсэн жил бүр зохион байгуулагддаг үйл ажиллагаа бөгөөд 2016 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Чингис зочид буудалд зохион байгуулагдана. “Startup Week” -д хамрагдах Стартап долоо хоног нь хурал зөвлөгөөн гэхээсээ илүүтэйгээр, нэг ёсны тэмдэглэлт баяр юм. Учир нь 5 хоногийн турш гарааны бизнес эрхлэгчид болон бусад энтрепренерүүд бие биетэйгээ танилцаж, мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна амжилттай яваа бизнес эрхлэгч нартай өөрийн биеэр уулзаж зөвлөмж, зөвлөгөө авах боломжтой. Үе шат: Нэгдүгээр үе шат:
  1. Оролцох хүсэлтэй оюутнуудыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгэл 2016 оны 11 сарын 3-ны 18 цаг хүртэл явагдана. Утас: 88028798
  2. Бүртгэлд хамрагдсан оюутнуудаас 15 оюутныг ярилцлагын аргаар сонгон шалгаруулна. Шалгаруулалт 2016 оны 11 сарын 4-нд явагдана.
  3. Шалгарсан оюутан нарт сургалт явуулна. (BOOTCAMP)
  4. Оролцогчдод Стэнфордын их сургуулийн Загварчлах сэтгэлгээ сургалтыг орно. (Design Thinking)
Хоёрдугаар үе шат:
  1. Сургалтад хамрагдсан залуу энтрепренеруудыг 54 цагийн турш вакуумжуулан, бизнес санааг нь баяжуулж, баг бүрдүүлж, мэнторуудтай уулзуулж, шилдэг гарааны бизнесийг шүүгчдийн тусламжтайгаар шалгаруулах “Startup Weekend” арга хэмжээг зохион байгуулна. (Startup Weekend)
Гуравдугаар үе шат:
  1. “Startup Weekend” арга хэмжээнд амжилттай оролцсон 3 багийг шалгаруулна. Шагналын сан 2 сая төгрөг.
  2. Арга хэмжээнээс шалгарсан гарааны бизнесүүдийг 1 долоо хоногийн турш “Demo day” aрга хэмжээнд бэлтгэнэ.
  3. Хөрөнгө оруулагч нартай гарааны бизнесүүдийг уулзуулж, дараагийн шатны хөрөнгө оруулалт татах зорилгоор Demo Day арга хэмжээг зохион байгуулна. (Demo Day)

Холбоо барих:

Н.Батсүх, Мэргэжилтэн, Бизнес төв, Бизнесийн сургууль

Утас: 88028798, 75754400-4124

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X