МУИС-ийн багш, эрдэмтэд Монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Тус хиймэл дагуул хөөргөх хандивын аяныг МУИС нь санаачлан эхлүүлсэн бөгөөд Анхны хандивлагч нарт “БАТЛАМЖ” гардуулах эхний ёслолын үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны 18.00 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны эрдмийн танхимд боллоо. Уг ёслолын үйл ажиллагааг МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нээж оюутны урлагын тоглолт болон Орчлонгийн шивнээ, Од эрхсийн тайлал лекц уншлаа. Лекцэнд оролцогчид хиймэл дагуулаас авсан Монгол орны байгалийн зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Анхны хандивлагч нарт Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа тодорхой үе шаттай цаашид үргэлжилнэ. Хандив өргөсөн хүмүүс энэхүү үйл явдлын түүхэн мэдээллийн архивд нэр нь тэмдэглэгдэн үлдэх юм. IMG_1956 Анхны хандивлагч Т.Уранчимэг IMG_1961 Хандивлагч Ц.Саранцэцэг IMG_1968 Шинэ Монголын сургуулийн 4-2 ангийн сурагчид IMG_1973 Хандивлагч МТС-ийн 2016 оны нийт тєгсєгчдийг төлөөлж С.Түвшин IMG_1978 Хандивлагч Н.Цэрэннадмид IMG_1981 Ахмад хандивлагч Ю.Дашцэен IMG_1988 Хандивлагч МУИС-ийн оюутны холбоо – Эрдэнэбаяр IMG_1991 Хандивлагч С.Тэмүүлэн IMG_1997 Бяцхан хандивлагч Б.Мандуул IMG_1999 Бяцхан хандивлагч С.Гангальмаа IMG_2091 Хандивлагч П.Алтанцэцэг, Ц.Зина, Ж.Нүрзээбаатар, Т.Үлэмж, Т.Түмэндэлгэр, Б.Түмэндэмбэрэл   IMG_1915 IMG_1917 IMG_1927 IMG_2024 IMG_2024 IMG_1949 IMG_1925 IMG_1935 IMG_1887 IMG_1886