olloo_mn_1423625048_olloo_mn_1422578936_daatg Эрүүл мэндийн даатгалын байцаагч нар дараах хуваарийн дагуу МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр ажиллах тул МУИС-ийн багш, ажилтнууд, оюутан суралцагч та бүхэн ЭМД-ийн хамруулалтанд идэвхитэй оролцоно уу. Хаясан гээсэн дэвтэр олголт, баталгаажуулалт, хамруулалт нэгэн зэрэг явагдана. Даатгалд хамрагдахын тулд оюутан суралцагчид 23040 төгрөгийг дансанд тушаан баримтан дээрээ овог нэр, сургуулийг тодорхой бичиж  ЭМД-ын дэвтрийн хамт Бүрэлдэхүүн сургуулийн Оюутны албаны мэргэжилтэнд урьдчилан хүлээлгэн өгнө. Хуваарьт өдрөөс өмнө оюутны албаны мэргэжилтэнд өгч амжаагүй оюутнууд мөнгө тушаасан баримт, ЭМД дэвтрийн хамт хувиарт өдөр байцаагч нарт шууд хандан хамрагдалт хийлгэж болно. Эдгээр банкны алинд ч төлбөр хийх боломжтой.