МУИС-ийн Бизнесийн сургууль Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд суралцахыг урьж байна
Огноо:МУИС-ийн Бизнесийн сургууль Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд суралцахыг урьж байна
Сургалт 2016 оны 10 сарын 21-22-ны өдрүүдэд МУИС-Бизнесийн сургууль /хуучнаар Эдийн засгийн сургууль, хичээлийн IV байр/-ийн 314 тоот өрөөнд зохион байгуулагдана.
Сургалт эхлэх хугацаа: 2016 оны 10 сарын 21-нд 09.00 цаг
Сургалт дуусах хугацаа: 2016 оны 10 сарын 22-нд 18.00 цаг
Манай сургалтын давуу талууд:
- МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
- Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
- Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний сургалт- 10 хувь)
- Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
- Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)
- Компанийн засаглалын түүх, сүүлийн үеийн чиг хандлагын өргөн мэдлэгтэй болно.
- Компанийн засаглалын хууль, эрхзүйн орчин, Монгол улс дахь зохицуулалтуудыг мэдэж авна.
- ТУЗ, түүний бүтэц, хороод, нарийн бичгийн даргын үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын зааг, ялгааг нарийн мэдэж авна.
- Гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын харилцааны зарчмуудыг ойлгож, ТУЗ-ийн гишүүний хувьд гүйцэтгэх удирдлагатай хамтран ажиллах арга барилыг сурна.
- Санхүүч бус хүмүүст зориулсан компанийн санхүүгийн үндсэн ойлголт, зарчмуудад суралцана.
- Бизнес/компанийн хөгжлийн үе шатууд, тэдгээрт баримтлах санхүүгийн стратегиудыг мэдэж авна.
- Компанийн тайлагнал, ил тод байдлын ач холбогдол, зарчмуудыг ойлгож авна.
- Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж юу болох, тэдгээрт хэрхэн хандах арга барилтай болно.
- Компанид учирч болох эрсдэл, тэдгээрийг хэрхэн удирдах, зохицуулах мэдлэг олж авна.
- Дотоод хяналт болон аудитын ялгаа, онцлогуудыг мэдэж авна.
- Компанийн нийгмийн хариуцлагын өнөөгийн чиг хандлага, КНХ стратеги хэрэгжүүлэх арга замуудыг мэдэж авна.
- А. Өнөржаргал, Доктор Ph.D
- Нягтлан бодох хөтөлбөрийн багш
- МУИС-ийн Бизнесийн сургууль
- Б. Амарсанаа, Доктор
- Хуульзүйн дэд профессор
- МУИС-ийн Хуулийн сургууль
- Л. Оюун, Доктор
- Санхүүгийн зөвлөх профессор
- МУИС-ийн Бизнесийн сургууль
- Л. Мөнх-Очир, Док.проф
- Нягтлан бодох хөтөлбөрийн багш
- МУИС-ийн Бизнесийн сургууль
- С. Санасэр, Докторант
- Менежментийн хөтөлбөрийн багш
- МУИС-ийн Бизнесийн сургууль
- П. Баянсан, Докторант
- Санхүүгийн хөтөлбөрийн багш
- МУИС-ийн Бизнесийн сургууль
- Сургалтын төлбөр: 250,000 төгрөг
- Цахим шуудан: naagii0116@yahoo.com
- Цахим хуудас: bs.num.edu.mn
- Facebook хуудас: МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв