Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэг”-т нэр дэвшсэн оюутнуудын нэрс

Огноо: 2016-07-01

Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэг”-т хамрагдах суралцагчдыг сонгон шалгаруулах комиссын хурал 2016 оны 06 сарын 27-ны 19:00 цагаас дугуй зааланд болсон. Суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг МУИС-ийн Захирлын 2016 оны 6 сарын 24-ний А/180 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдийн нэрс:

Ажлын хэсгийн ахлагч: О.Мөнхбат, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал, Оюутны албаны ахлах мэргэжилтэн
Гишүүд: Ж.Бадамханд, Оюутны албаны ахлах мэргэжилтэн  Г.Түмэннаст, ШУС, НУС-ийн багш А.Энхбаяр, ХШУИС-ийн багш Б.Хүрэлбаатар, БС-ийн НББ-ийн багш Г.Баасанхүү, ОУХНУС-ийн ахлах багш нар ажиллаа.

Тэтгэлэгийн зорилго: Сурлага сайтай, авъяаслаг, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, төлбөрийн чадвар муутай МУИС-ийн оюутнуудыг дэмжих

Тэтгэлэгийн хэмжээ: Нэг семестерт 250 ам.доллар байна. /1 жилээр олгоно/

Дараах болзлыг хангасан суралцагч Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэгт хүсэлт гарган, нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

  • 3-аас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцаж буй идэвхитэй төлөвийн өдрийн оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  • Тэтгэлэгийн зорилгод нийцсэн байх

Шалгаруулалтын процесс: Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа” МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” болон “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг удирдлага болгон ажиллаа.  Тэтгэлэгийн зарыг 6 сарын 10-ны өдөр МУИС-ийн вебсайт болон сиси системийн мэдээллийн хэсэгт зарласан. 17 хоногийн хугацаатай материал хүлээн авсан. Цаасан постер бэлтгэн бүх хичээлийн байруудын самбарт байрлуулан мэдээлэл тараасан МУИС-ийн веб рүү тухайн мэдээллийг үзсэн хандалтын тоо 2328 байсан.

Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэгт 52 оюутан материал ирүүлсэн. Нийт 52 оюутнаас 14 оюутан МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан байна. Хугацаа хоцорч материал өгсөн болон материал дутуу ирүүлсэн оюутнуудын материалыг хасаад шаардлага хангаж буй үлдсэн материал дээр ажиллан дүнгийн голч, ар гэрийн байдал, өрхийн орлогын байдлыг илэрхийлсэн байдал, тодорхойлолт, бусад материал бүрдүүлэлтийн байдлыг харгалзан 6 оюутныг нэр дэвшүүлж байна.

Эдгээр оюутны мэдээллийг тэтгэлэг олгогч талд илгээсэн бөгөөд хариу ирмэгц Та бүхэнд мэдэгдэх болно. Тэтгэлэг олгох хугацаа: 2016 оны 8 сард

Тайваний иргэн Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшсэн оюутны нэрс

№ Оюутны дугаар Овог нэр Сургууль Хөтөлбөр Түвшин Голч Дундажоноо
1 20 Г.Санчираа ШУС-НУС Эдийн засаг 3 3.7 8,4
2 26 Ц.Амгалан БС НББ 2 3.6 8,5
3 51 Г.Эрдэнэчимэг БС Санхүү 2 3.3 8,0
4 6 Б.Саранчимэг ШУС-НУС сэтгүүлзүй 3 3.4 8,2
5 8 Б.Буянхишиг ХЗС Эрхзүй 3 3.3 8,5
6 25 Б.Дашням ОУХНУС ОУХ 2 3.3 8,0

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X