Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгийн дүн гарлаа

Огноо: 2016-07-01

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулах комиссын хурал 2016 оны 06 сарын 27-ны 14:00 цагаас дугуй зааланд болсон. Суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг МУИС-ийн Захирлын 2016 оны 6 сарын 24-ний А/180 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

Ажлын хэсгийн ахлагч:       О.Мөнхбат, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал

Нарийн бичгийн дарга:        Б.Энхжаргал, Оюутны албаны ахлах мэргэжилтэн

Гишүүд:                                        Ж.Бадамханд, Оюутны албаны ахлах мэргэжилтэн

                                                          Г.Түмэннаст, ШУС, НУС-ийн багш

                                                          А.Энхбаяр, ХШУИС-ийн багш

                                                         Б.Хүрэлбаатар, БС-ийн НББ-ийн багш

                                                         Г.Баасанхүү, ОУХНУС-ийн ахлах багш нар ажиллаа.

Тэтгэлэгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Дараах болзлын аль нэгийг хангасан суралцагч МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

  • Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн оюутан,
  • Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг улсын чанартай мэргэжлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн оюутан,
  • Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн оюутан,
  • Гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцсан оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичиг, түүний хуулбар
  • Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт
  • Эссэ бичлэг /монгол хэлээр/. Эссэг дараах сэдвүүдээс сонгож бичих бөгөөд 300-аас доошгүй үгтэй, бодит байдалд тулгуурласан байх:

Шалгаруулалтын процесс: Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа” МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” болон “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг удирдлага болгон ажиллаа.  Тэтгэлэгийн зар, мэдээллийг 6 сарын 10-ны өдөр МУИС-ийн албан ёсны вебсайт болон сиси системийн мэдээллийн хэсэгт байрлуулсан. Мөн цаасан постер бэлтгэн бүх хичээлийн байруудын самбарт байрлуулан мэдээлэл тараасан. МУИС-ийн веб рүү тухайн мэдээллийг үзсэн хандалтын тоо 5248 байгаа нь тэтгэлэгийн мэдээллийг оюутнууд хангалттай авсан нь харагдаж байна.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нийт 66 оюутан хүсэлт гаргасан. Комисс бүх оюутнуудын материалтай нэг бүрчлэн танилцаж тус тусдаа оноо өгч, бүх гишүүдийн онооны нийлбэрийг дундажлан байр эзлүүллээ. Оноо өгөхдөө гишүүн бүр тухайн оюутны материал бүрдүүлсэн байдал, шалгуур хангасан байдал, тэтгэлэгийн зорилгод нийцсэн байдал, нийгмийн идэвхи, эссэ бичлэгийн байдлыг харгалзан оноо өгсөн байгаа. Бүх гишүүдийн оноог нэгтгэн эхний  25 байранд шалгарсан оюутнуудад “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олгохоор боллоо.

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгийн журам”-ын дагуу тэтгэлэгийн батламжийг 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагаан дээр гардуулдаг. Иймд тэтгэлэгт тэнцсэн оюутнууд хичээл сонголт, баталгаажуулалтаа цаг алдалгүй /нэрэмжит тэтгэлэгийн санхүүжилтийг хүлээлгүй/ хийсэн байх шаардлагатай.

Анхааруулга: “МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”,  “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгийн журам” –г шинэчлэх ажил хийгдэж байгаа тул тэтгэлэгийн хэмжээнд /олгох мөнгөн дүнгийн хэмжээ/ бага зэрэг өөрчлөлт орох магадлалтайг анхаарна уу.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын нэрс

№ Оюутны дугаар Овог нэр Сургууль Хөтөлбөр Түвшин /одоогийн байдлаар/ Голч Дундажоноо Байр
1 5 Б.Эрдэнэбаяр ХШУИС Цөмийн инженерчлэл 1 3.9 9.1 1
2 56 Б.Говьхүү ХШУИС Мэдээллийн технологи 3 3.4 9 2
3 54 Л.Баярхүү ХШУИС Мэдээллийн технологи 3 3.5 8.82 3
4 53 Ч.Очиргарьд ХШУИС Мэдээллийн технологи 3 3.5 8.64 4
5 27 Б.Жавхлан ХШУИС Компьютерийн ухаан 2 3.7 8.68 5
6 47 А.Энх-Ариун ШУС-БУС Биологи биохими 3 3.5 8.4 6
7 3 М.Мөнхтуяа БС менежмент санхүү 3 3.9 8.14 7
8 2 Ч.Мөнхдэлгэр ХШУИС Наношинжлэх ухаан, инженерчлэл 2 3.2 8.12 8
9 4 М.Болдбаяр ШУС-БУС Геологи эрдэс баялгийн менежмент 3 3.5 8.1 9
10 64 Б.Сувд-Эрдэнэ ШУС-БУС биологи микробиологи 3 3.7 7.86 10
11 48 М.Пүрэвсүрэн ХЗС эрхзүй 4 3.6 7.86 11
12 11 Ж.Арман ШУС-НУС ЭЗО 2 3.9 7.6 12
13 44 Э.Мягмарнаран ХЗС ОУ эрхзүй 3 3.4 7.68 13
14 62 Н.Төмөр-Очир ХШУИС Програм хангамж 3 3.6 7.74 14
15 38 Б.Түмэннасан ХЗС Эрхзүй 4 3.6 7.64 15
16 30 С.Золбаяр ШУС-ХУС орон судлал 3 3.5 7.62 16
17 28 О.Должинсүрэн ХЗС Эрхзүй 2 3.6 7.42 17
18 7 Б.Үүрцайх ОУХНУС ОУХ 2 3.4 7.46 18
19 63 Г.Мөнхбаяр ШУС-НУС ЭЗО 3 3.9 7.36 19
20 29 Ч.Чойжин ХШУИС Мэдээллийн технологи 3 3.3 7.16 20
21 23 С.Сэлэнгэсүрэн ХШУИС нано шу инженерчлэл 1 3.2 6.84 21
22 16 Н.Халиунаа ОУХНУС ОУХ 3 3.7 6.44 22
23 26 Б.Хүслэн БС Санхүү менежмент 3 3.8 6.42 23
24 60 Д.Энхсүх ШУС-НУС эдийн засаг 3 3.4 6.34 24
25 14 Э.Батгэрэл ХЗС эрхзүй 3 3.2 5.9 25

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X