Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийг 2418 бакалаврын оюутан төгсөж мэргэжлийн диплом гардан авлаа

Огноо: 2016-06-17

МУИС-ийг 2015-2016 оны хичээлийн жилд 2418 бакалавр,  354 магистр, 8 доктор амжилттай дүүргэж, өнөөдөр МУИС-ийн удирдлага, эрдэмтэн профессоруудаас ромбо дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

1

Эрдмийн баяр нь зөвхөн төгсөгчдийн төдийгүй өндөр мэдлэг ур чадвартай дээд боловсролтой иргэдтэй болж буй нийт ард олны бахархлын өдөр бөгөөд өнөөдөр төгсөгчид, тэдний ар гэр, МУИС-ийн хамт олон хуран цугларч өргөн дэлгэр болж тэмдэглэлээ.

2

3МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ: Залуу идэр насны цог золбоо дүүрэн оюутны амьдарлыг туулж ажил хөдөлмөрийн шинэ гараагаа эхэлж байгаа оюутнуудын  маань энэ эрдмийн баяр бол та бидний хамтын баяр юм. Төрөлх сургуулийнхаа  нэр хүндийг эх орондоо төдийгүй дэлхийд алдаршуулагч олон төгсөгчдөөрөө бид цаг ямагт бахархаж байдаг. Монгол улсын их сургуулийн  нэрээр овоглосон олон улсын эрдмийн хамт олонд танигдаж хүн төрөлхтөний оюуны санд, эх орныхоо нэрээр нэрлэгдсэн хувь хандиваа оруулж байгаа эрдэмтэд нэмэгдсээр байгааг дурьдан хэлмээр байна.  Та бүхнийг тосон угтаж буй ирээдүй сорилт боломжоор дүүрэн байгаа. Аливаа сорилтыг даван гарах гарц байнга байдаг. Үүнд МУИС-д суралцах хугацаандаа эзэмшсэн боловсрол, энэ гарцыг олж амжилтад хүрэх түлхүүр тань болно гэдэгт итгэлтэй байна.  Өнөөдөр МУИС-ийг төгсөж байгаа та нар маань үе үеийн төгсөгчдийн бахдам уламжлалыг үргэлжлүүлэн ирээдүйгээ нэр төртэй  цогцлуулж, Монгол улсынхаа нэрийг дуурсгасан их нээлт, амжилт бүтээлийн эзэд болно гэдэгт төрөлх сургуулийн хамт олон бид итгэл төгс байна хэмээлээ.

4

Төгсөгчдийн баярын парадаар үүдээ нээсэн ёслолд зөвхөн төгсөгчид төдийгүй МУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар хүндэт докторын өмсгөлөөрөө гоёж ирсэн нь Эрдмийн баярыг улам тодотгож байлаа.

Амьдралдаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлэхээр зэхэж байгаа төгсөгчид та бүхний цаашдын ажил хөдөлмөрт  амжилт хүсье.

5678910

1112

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X