Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ШИНЖЛЭХ УХААНЫГ ДЭМЖИХ ЯПОНЫ НИЙГЭМЛЭГ /JSPS/-ИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Огноо: 2016-06-15

Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг ШУДЯН нь 1932 онд Японы эзэн хааны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэгч Японы тэргүүлэх байгууллагуудын нэг юм.

Үйл ажиллагааны гол чиглэл :

  • Судалгааны төслийг санхүүжүүлэх
  • Эрдэмтдийн залгамж халааг дэмжих
  • Олон улсын хамтарсан судалгааг хөгжүүлэх
  • Их сургуулиудын шинэчлэлтийг дэмжих

2013 оны байдлаар ШУДЯН-ийн санхүүжилт 3.4 америк долларт хүрсэн ба дэлхийн 45 орны 85 институттай хамтран ажилладаг байна.

Олон Улсын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг хөгжүүлэх зорилго бүхий дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд:

– Хоёр талт хамтын ажиллагаа /Энэ хөтөлбөр нь хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулна. Хугацаа нь судалгааны хувьд 1-5 сар юмуу 1-3 жил, сургалт нь 1-2.5 сар бас 1 долоо хоногийн хугацаатай ч байж болно/

– Судалгаа, боловсролын төвүүдийг нэмэгдүүлэх /оролцогч талууд нь ижил хэмжээний санхүүжилтийг гаргах үүрэгтэй/

– BRIDGE тэтгэлэгт хөтөлбөр: Өмнө нь энэ нийгэмлэгийн бусад хөтөлбөрт хамрагдаж байсан гишүүдийг Японд дахин ирж хамтын ажиллагаа, судалгааны сүлжээгээ бэхжүүлэх боломжоор хангах (2-6 долоо хоног, аяллын зардал).

–  RONPAKU (Диссертаци, PhD) хөтөлбөр: Диссертациа бичсэн судлаачдыг Японд докторын зэрэг хамгаалах боломжоор хангах

– HOPE уулзалт: Ази-Номхон далайн орнуудын залуу судлаачдыг Нобелийн шагналтнууд болон дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй харилцаа холбоо тогтоох боломж олгох гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Эрхэм судлаачид, зэрэг горилогч та бүхнийг ШУДЯН-ийн хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Дараах хаягуудаар орж бүртгэл, бүртгэлийн хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

https://www.jsps.go.jp/ english/e-fellow/application. html [1] http://www.jsps.go.jp/english/ e-inv/apply17.html [2] http://www.jsps.go.jp/english/ e-bilat/call.html [3] http://www.jsps.go.jp/english/ e-ronpaku/applicationforms. html [4]

[gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/06/Research-in-Japan-for-Mongolians-мэдээ.pdf"]

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X