Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС энэ долоо хоногт

Огноо: 2016-06-10

МУИС нь уншигч та бүхэндээ энэ 6 дугаар сарын 7-10-ны өдрийн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна.

МУИС-ИЙН ОЮУТАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

Монгол Улсын Их Сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 2016 оны 4 дүгээр сарын 25-нд орон даяар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  1300 гаруй элсэгч элссэн тоон мэдээлэлтэй байна.

Монгол улсын ууган сургууль Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг хүссэн элсэгч та бүхэн 06 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цаг  хүртэл  http://burtgel.num.edu.mn/  хаягаар амжиж бүртгүүлээрэй.

элсэлт

Хүндэт эцэг эх та бүхэн үр хүүхдээ математик, физик хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн хичээлээр гүнзгийрүүлэн суралцуулахыг хүсвэл МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургуулийг сонгоорой. Байгаль-Эх лицей ахлах сургууль 10 дугаар ангийн элсэлтээ  2016 оны 06 дугаар сарын 09-15-ны өдрийг дуустал өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд бүртгэж байна.

Түүнчлэн МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НЬ  өөрсдийн нэр лого бүхий загвар бүтээгдэхүүнүүдийг бэлтгэн гаргаж буйгаа олон нийтэд танилцууллаа. Загвар бүтээгдэхүүнд  хичээлийн хэрэгслээс авхуулаад биеийн тамир хослол, бэлэг дурсгалын бүхий л зүйлс багтсаныг дуулгахад таатай байна.

06-06

Өнгөрч буй долоо хоногт МУИС-ийн “Хүндэт доктор”-ын тоо нэгэн эрдэмтэнээр нэмэгдсэн. ЦШНИ-ийн захирал, нэрт эрдэмтэн академич Виктор Анатольевич Матвеевтад квант оронгийн онол, эгэл бөөмийн физикийн онолын чиглэлээр хийсэн судалгааний бүтээл болон Монгол улс ба ЦШНИ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг үнэлэн “Монгол Улсын Их Сургуулийн Хүндэт Доктор” болсон.

2

Мөн МУИС нь 2014-2015 оны хичээлийн жилээс бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн хичээлийн сурах бичгийг монгол хэлээр зохиох, орчуулах, хэвлүүлэх төслийг эхлүүлж, МУИС Пресс Хэвлэлийн Газар зохион байгуулан ажиллаж байна.  Энэ төслийн хүрээнд ОУХНУС-ийн  ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ҮНДЭС БА ДАЯАРШИЛ сурах бичгийг энэ долоо хоногт худалдаанд гаргалаа.

1

МУИС-ийн оюутан залууст таатай мэдээ дуулгахад МУИС-ийн  нэрэмжит тэтгэлэг болоод Mitsubishi UFJ Foundation-ний нэрэмжит тэтгэлэгтгүүд зарлагдсан байгаа тул бүтгэлийн хугацаанд амжиж бүртгүүлж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаарай.

аыбөаыөах

DIES хөтөлбөрийн хүрээнд  МУИС,  ХБНГУ-ын  Халлегийн Мартин Лютерийн   их  сургууль,   БНСУ-ын   Ханбатын  их  сургуультай   хамтран  “Research   and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at the National University of Mongolia” төслийг 4 дэд зорилттойгоор   2014-2017 оны хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд МУИС, ХБНГУ-ын Халлегийн Мартин Лютерийн их сургууль, БНСУ-ын Ханбатын их сургуультай хамтран “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at the National University of Mongolia” төслийг 4 дэд зорилттойгоор  2014-2017 оны хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

МУИС-ийн “Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан Япон улсын Васеда их сургуулийн түүхийн ухааны докторант Монголхүү (Menggulehu) 2016 оны 6-р сарын 8-ны Лхагва гарагт “Чин улсын үеийн Монголын дотоод шүүлт хийгээд намрын шүүлтийн тухай” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

элсэлт 2016-2017

Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг урьж байна http://news.num.edu.mn/?p=35409

БЭЛАС: 10 дугаар ангидаа элсэлт авч эхэллээ http://news.num.edu.mn/?p=35495

МУИС-ийн нэр, лого бүхий загвар бүтээгдэхүүнүүд гарлаа http://news.num.edu.mn/?p=35449

Академич В.А.Матвеев МУИС-ийн “Хүндэт доктор” боллоо  http://news.num.edu.mn/?p=35476

“Олон улсын харилцаа үндэс ба даяаршил” сурах бичгийн нээлт боллоо http://news.num.edu.mn/?p=35422

“Монгол дахь ЦШНИ-ийн өдрүүд” болж байна http://news.num.edu.mn/?p=35457

“Establishment and implementation of a center of innovation and technology transfer” хэлэлцүүлгийн илтгэлүүдтэй танилцана уу http://news.num.edu.mn/?p=35505

“ЧИН УЛСЫН ҮЕИЙН МОНГОЛЫН ДОТООД ШҮҮЛТ ХИЙГЭЭД НАМРЫН ШҮҮЛТИЙН ТУХАЙ” СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО http://news.num.edu.mn/?p=35536

Mitsubishi UFJ Foundation-ний нэрэмжит тэтгэлэгт материал хүлээн авч байна http://news.num.edu.mn/?p=35535

МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА http://news.num.edu.mn/?p=35526

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X