Mitsubishi UFJ Foundation-ний нэрэмжит тэтгэлэгт материал хүлээн авч байна
Огноо:Тэтгэлэгийн нэр: Mitsubishi UFJ Сангийн нэрэмжит тэтгэлэг
Тэтгэлэгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 16 суралцагч
Тэтгэлэгийн хэмжээ: А групп- 500$, 6 суралцагч
- ХШУИС-сургуулийн суралцагч
- ШУС-ийн БУС-ийн суралцагч
В групп-300$, 10 суралцагч
- ОУХНУС-ийн суралцагч
- ХЗС-ийн суралцагч
- ШУС, НУС-ийн суралцагч
- ШУС, ХУС-ийн суралцагч
Тэтгэлэгийн нөхцөл: Тэтгэлэг оюутанд нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн захиргааны хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлэгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
Суралцагчид тавигдах шаардлага:
- Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвхи санаачлагаа илтгэн харуулсан 1,2,3 дугаар түвшин төгсөж буй бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
- Сурлагын голч онооны үзүүлэлт GPA-нь А групп бол 3.0 болон түүнээс дээш, В группэд хамаарагдах бол 3.2 буюу түүнээс дээш байна
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Бөглөж бэлэн болгосон Data sheet хуудас /хавсралтад буй/ татах
- 2 хувь албан ёсны зураг /1 хувийг data sheet дээр наах, 1 хувийг хавсаргах
- Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи хэл дээр
- Эссэ бичлэг. Эссэг дараах сэдвүүдээс сонгож бичих бөгөөд 300-аас доошгүй үгтэй, бодит байдалд тулгуурласан байх:
Оюутны алба