Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Огноо: 2016-06-102016-06-10

МУИС-ийн Захирлын А/126 тоот тушаалаар батлагдсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн журмын дагуу /https://sisi.num.edu.mn/files/merged_document_3.pdf / МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх, өрсөлдөх суралцагчдын материалыг хүлээн авч байна. Тэтгэлэгт мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба нэр дэвшүүлэх ба оюутан өөрийгөө дэвшүүлэн өрсөлдөх боломжтой.

аыбөаыөах

Тэтгэлэгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Дараах болзлын аль нэгийг хангасан суралцагч МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

  • Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн оюутан,
  • Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг улсын чанартай мэргэжлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн оюутан,
  • Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн оюутан,
  • Гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцсан оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет
  • [gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/06/МУИС-ТЭТГЭЛЭГ-АНКЕТ.docx"]

  • Иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар

  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт

  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичиг, түүний хуулбар

  • Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт

  • Эссэ бичлэг /монгол хэлээр/. Эссэг дараах сэдвүүдээс сонгож бичих бөгөөд 300-аас доошгүй үгтэй, бодит байдалд тулгуурласан байх:

    “МУИС-ийн Оюутны хөгжил, төлөвшлийг миний нүдээр” “МУИС-ийн Оюутан-Монголын ирээдүй” “МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр” Тэтгэлэг гардуулах хугацаа: Хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр шалгарсан оюутнуудад тэтгэлэгийг ёслол төгөлдөр гардуулна. Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 6 дугаар сарын 20-ны 15.00 цаг хүртэл Материал хүлээн авах газар: МУИС хичээлийн 1-р байр, 219 тоот Оюутны алба /Б.Энхжаргал/-д хүргүүлнэ. Лавлах утасны дугаар: 77307730-1143

    ОЮУТНЫ АЛБА

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X