МУИС: UB-MARATHON
Огноо:“Улаанбаатар марафон - 2016” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох гэж байна.
Нийт оюутан багш. ажилтнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Зохион байгуулах журам, хугацаа:- Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.
- Гүйлт: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд барина.
18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21095 м/, бүтэн марафон /42195 м/ гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. 10000 м-т 18-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/-ныхан оролцоно.
Тэмцээн – 2. Сонирхогчдын гүйлт: Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 3 зайд зохион байгуулна.- 5000 м 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
- 1.5 км Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)
- 1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс 2000 төгрөг төлнө. Зөвхөн энгэрийн дугаар олгоно.
- 10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 20000 төгрөг төлнө. Төлбөрт энгэрийн дугаар, футболк, малгай, чип орно.
Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн хөтөлбөр
Жич: МУИС-иас оролцож байгаа нийт оролцогчид талбайн зүүн талд СТӨргөөний үүдэнд 08.30-д цугларна уу.