МУИС-ийн сүлжээнээс хандаж болох онлайн мэдээллийн сангийн тоо нэмэгдлээ
Огноо:Ingenta нь 1998 онд байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны, мэргэжлийн болон академик судалгаа, шинжилгээний бүтээлийг онлайнаар олон нийтэд түгээн дэлгэрүүлэх технологийн анхны санаачлагч юм. Ingenta системийн 350 гаруй хэвлэлийн газрын 16,000 орчим ном сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлийн 5 сая гаруй өгүүллийг МУИС-ийн сүлжээнээс ашиглахад нээлттэй боллоо.
Policy Press нь Анлийн Бристолын их сургуулийг түшиглэн анх байгуулагдсан хэвлэлийн газар бөгөөд олон нийтийн болон нийгмийн бодлогын салбарын чиглэлээр жил бүр өндөр нэр хүнд бүхий 7 сэтгүүл, 120 гаруй хянан магадлагдсан ном хэвлэдэг. Тухайлбал: Policy & Politics сэтгүүлийн импакт фактор нь 0,952, Evidence & Policy сэтгүүлийн импакт фактор нь 1.080 бөгөөд нийгэм, улс төрийн шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлүүд дундаа дээгүүр зэрэглэлд багтдаг эдгээр сэтгүүлийн мэдээллийг МУИС-ийн хаягнаас хандан үзэх боломж нээгдлээ.
Эрдмийн ажилд нь амжилт хүсье!
ЭШИХ