Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

MIT Global Startup Labs-Mongolia хөтөлбөрт элсүүлнэ

Огноо: 2016-05-272016-06-03

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам АНУ-ын Массачусеттсын Технологийн Институт (MIT)-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хэрэгжиж буй MIT-Mongolia Initiative төслийн нэг чухал хэсэг болох Global Startup Labs хөтөлбөрт МУИС-иас оролцох залуу багш, оюутнуудыг элсүүлэх ажил эхэллээ.

Бизнесийн удирдлага, технологийн мэргэжлийн залуу багш, оюутнуудад мобайл аппликэйшнд тулгуурласан гарааны бизнес байгуулахад шаардлагатай мэдлэг, чадварыг олгох зорилготой тус хөтөлбөр 2016 оны 6 сарын13-нд эхэлж, 2016 оны 8 сарын 12-нд өндөрлөнө. Дэлхий даяар мобайл аппликэйшнд тулгуурласан бизнес хөгжлийн ид үедээ хүрч байгаа бөгөөд Монгол улсад энэ төрлийн бизнес цэцэглэж эхлээд байгаа нь тус хөтөлбөрийг чухал ач холбогдолтой болгож байгаа юм.

Тус хөтөлбөрт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль тус бүр 10 оролцогчийг бие даан сонгох бөгөөд залуу багш, оюутнуудыг энэхүү хөтөлбөрт элсэхийг уриалж байна.

Хөтөлбөрийн талаарх англи хэл дээрх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу.

MIT Global Startup Labs-Mongolia хөтөлбөрт элсэхийг хүсвэл өргөдөл–ийг бөглөж ирүүлнэ үү.

Оролцогчийн шалгаруулалт 2016 оны 6 сарын 2-ны өдөр явагдаж, эхний байдлаар шалгарсан оролцогчидтой2016 оны 6 сарын 3-ны өдөр ярилцлага хийж, эцэслэн сонгоно.

MIT Global Startup Labs хөтөлбөрийн талаарх ерөнхий ойлголт авахыг хүсвэл 2015 онд Шри Ланка улсад хэрэгжсэн хөтөлбөртэй эндээс танилцана уу.

Хөтөлбөрийн талаар тодруулах зүйл байвал 99101839 (Г. Үүрдмандах), 88001227 (Ч. Лодойравсал) утсуудаар холбогдоно уу.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X