Сансар судлалын видео сургалт болно
Огноо:Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны олон улсын байгууллага /APSCO/нь Монгол улсын үндэсний хиймэл дагуул төслийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа билээ. Тус байгууллага нь Сансрын технологи болон гадаргын ажиглалт, гамшгийн менежмнет, хүрээлэн буй орчны хамгаалал, хиймэл дагуулын харилцаа холбоо, байршил тогтоох систем, сансар судлалын шинжлэх ухаан, боловсрол сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын Бээжин хотод төвтэй, гишүүн 8 оронтой /Монгол, Хятад, Турк, Тайланд, Пакистан, Иран, Перу, Бангладеш/ НҮБ-д ажиглагчийн эрхтэй Олон улсын томоохон байгуулага юм. 2013 оны 11 сард албан ёсоор Education and Training sub-center буюу Салбар боловсрол сургалтын төвийг манай МУИС-д байгуулж өгсөн ба тус төслийн хүрээнд 10 сая төгрөгний үнэ бүхий онлайн сургалтын тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн болно. Түүнээс гадна манай улсын төрийн болон хувийн хэвшлийн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг боловсон хүчин, судлаач эрдэмтэн, багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх тал дээр ихээхэн анхаарч бүхий л сургалтад хамруулан оролцуулдаг билээ.
Уг байгууллагаас “Хиймэл дагуулын бүтэц” (Satellite System Design) сэдэвт видео сургалт явуулах гэж байгаа тул оролцох хүсэлтэй хүмүүс доорхи хаягаар холбоглоно уу.
Байршил: МУИС-ийн хичээлийн 7-р байр 3-р давхарт 302 тоот танхим буюу Байгаль орчныг зайнаас тандан судлалын сургалт судалгааны лаборатори
Танхимын багтаамж: 30 хүртэл хүн
Хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 24-27-ны өдрүүдийн 14 цагаас
Холбогдох: Ч.Болорчулуун, 99843579 /Асууж тодруулах зүйл байвал дараах утсаар лавлана уу/