Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийн богино хэмжээний кино уралдаан 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа

Огноо: 2016-05-11

МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнуудын дунд “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийн хүрээнд онолын мэдлэгээ практикаар бататгах, бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг богино хэмжээний кино уралдаан 2016 оны 4-р сарын 28-нд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Кино уралдаанд ирсэн 6 бүтээлийг тус сургуулийн багш нараас бүрдсэн комисс шалгаруулсан бөгөөд шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээ, агуулга, ач холбогдлоороо  бусдыгаа хошуулчилсан, сонирхолтой кино хийж оролцсон Ц.Намсрай ахлагчтай ОУХ 3-2 ангийн баг тэргүүн байр, Б. Ууганбат ахлагчтай ОУЭЗХ 3-2 анги дэд байр, Б.Жамбал ахлагчтай ОУХ 3-1 анги гутгаар байр эзлэж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Дипломат ёслол, бизнесийн ёс горимын талаар гадаад харилцааны ажилтнуудын анхаарах ёстой хэм хэмжээг сургамжтай, бас хөгжилтэй хэлбэрээр илэрхийлсэн богино хэмжээний эдгээр кино нь энэ мэргэжлээр суралцаж буй оюутнуудад гарын авлага болохоос гадна оюутан насны мартагдашгүй дурсамж, сургуулийн түүхийн нэгээхэн хэсэг болж үлддэгээрээ ач холбогдолтой юм.

Энэ удаагийн уралдаан нь өмнөх жилүүдтэй харьцуулбал дуу дүрсний чанар, жүжиглэлт, оролцогчдын идэвх чармайлт  зэргээрээ илүү өндөр байсан бөгөөд уралдааны шүүгчээр ахлах багш Д. Оюунсүрэн, ахлах багш Г. Баасанхүү болон Сургалтын албаны ажилтан Ш. Солонго нар ажиллав.

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг доорхи линкээр орж сонирхоно уу:

https://www.dropbox.com/s/gzeg78eiqwxfqwk/Oukh_WMV.wmv?dl=0

IMG_2308 IMG_2316IMG_2341

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X