Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Ногоон технологи үзэсгэлэн

Огноо: 2016-05-112016-05-11

13162438_117699718644390_162174785_n

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөр, Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Ногоон хөгжлийн бодлогод боловсрол, шинжлэх ухаан технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно гэж заасан. Сүүлийн үед байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, шинэ дэвшилтэт техник технологийг нутагшуулахад чиглэсэн ажлууд хангалттай бус байна. Иймд байгаль орчны инновацийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэсэн шинэ техник технологийг нэвтрүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, ногоон хөгжлийн механизмыг боловсронгуй болгох, амьдралд үр өгөөжтэй хэрэгжүүлэх шаардлага нь тулгамдсан зорилт болсон байна.

БОНХАЖЯам нь 2013 оноос хойш МҮХАҮТ-тай хамтран жил бүр “Ногоон технологи үзэсгэлэн”-г зохион байгуулж ирсэн. Үзэсгэлэн, зөвлөгөөний зорилго нь байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачлагыг сурталчлах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг амьдралд нэвтрүүлэх, цаашид дэмжих бодлогыг тодорхой болгоход өөрсдийн бодит боломжид тулгуурлан төр хувийн хэвшлийн харилцааг сайжруулан бодлого боловсруулагч, олон улсын байгууллага, оролцогч талуудын хамтаар өргөн хүрээнд хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оновчтой шийдэл гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах юм. Энэ жилийн хувьд 2016 оны 5 дугаар сарын эхний 7 долоо хоногт “Ногоон техник технологи, инноваци-2016” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд ногоон хөгжлийн санаачлагыг дэмжигч, нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, иргэд, ногоон хөрөнгө оруулагч Та бүхнийг байгальд ээлтэй үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийт, төр захиргааны байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудад танилцуулах, харилцан туршлага солилцох үзэсгэлэн, зөвлөгөөнд оролцохыг урьж байна.

13183028_117699695311059_1109972918_n

13162253_117725778641784_1798710991_n

13173127_117725445308484_1156585668458073818_o

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X