ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ II
Огноо:БСШУЯ -наас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа L2766 – MON:“Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт МУИС-ийн оюутны багуудын явуулсан 10 төслөөс 1 төсөл хасагдаж бусад нь дахин сайжруулах нөхцөлтэйгээр тэнцсэн байна.
Иймд төслийн хүрээнд маргааш буюу 2016 оны 5 сарын 11-ний 9:00-11:30 цагт Дугуй зааланд А.Батхишиг багш тэнцсэн төслийн багийнхантай уулзаж нэгбүрчлэн санал өгөхөөр болсон тул төсөл өгсөн оюутны багийнхан та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
Үүний дараа дахин сайжруулсан төслүүдээ бид дээд боловсролын шинэчлэл төслийн багт хүргэх болно.