Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Профессор, доктор Жэймс Робинсонд МУИС-ийн МУИС-ийн “Хүндэт доктор” цол гардуулна

Огноо: 2016-05-08

АНУ-ын Чикагогийн их сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Профессор, доктор Жэймс Робинсон /James Robinson/-д МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа болох бөгөөд энэ үеэр тэрээр “Байгууллагууд яагаад чухал вэ?- Тогтвортой хөгжилд байгууллагын засаглалын гүйцэтгэх үүрэг”/ “Why institutions matter: The role of institutional governance for sutainable development”/ сэдвээр лекц уншина.

profileartПрофессор, доктор Жэймс Робинсон нь АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургууль болон Богота дахь Андийн Их сургуульд багшилдаг. Тэрээр улс терийн эдийн засаг, харьцуулсан улс төр, улс төр- эдийн засгийн хөгжлийн чиглэлээр Латин Америк, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Сьерра Леон, Гаити, Колумби зэрэг улсуудад судалгаа хийдэг.

Тэрээр 2004 оноос 2009 он хүртэл Харвардын их сургуулийн захиргааны профессор, 2009 оноос 2014 онд тус сургуульд Дэвид Флорэнс /David Florence/-ийн өргөмжит захиргааны профессор, 2014 оноос 2015 он хүртэл мөн сургуульд Вилбур А. Коветт /Wilbur A. Cowett/- ийн өргөмжит, захиргааны профессороор ажиллаж байжээ. Проф. Др. Жэймс Робинсон “Улс ундэстний уналт доройтлын шалтгаан: Эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал” номоо Проф. Др. Дарон Асимоглу /Daron Asemoglu/-гийн хамт бичсэн нь олон улсын төвшинд ендер үнэлгээ авч, олонд танил болсон. Тэрээр Лондонгийн Эдийн засаг, улс төрийн сургуульд бакалавр, Варвикийн их сургуульд магистр, Иэлийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. Мельбурны их сургуулийн эдийн засгийн тэнхим, Өмнөд Калифорнийн их сургууль, Бэркли дэх Калифорнийн их сургуулиудад эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны хичээлүүдийг зааж байсан.

МУИС-ийн багш, оюутнууд та бүгдийг хүрэлцэн ирж ёслолын ажиллагааг сонирхон, профессор, доктор Жэймс Робинсоны лекцийг таалан сонсохыг урьж байна.

Ёслолын ажиллагаа болон лекц МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй танхимд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 11:00 цагаас эхэлнэ.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X