ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Огноо:Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа L2766 - MON:“Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг 2016 оны 3 сарын 9-ны өдрөөс 4 сарын 7-ны өдрийн хооронд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлалаа. Тус тэтгэлэгт байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг төсөл бичиж өрсөлдөв.
Төслийн тэтгэлэг горилох оюутнууд:
1) Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
2) Оюутны суралцах орчныг сайжруулах;
3) Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
4) Дотуур байрны орчныг сайжруулах;
5) Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;
6) Дотоодын оюутан солилцоог дэмжих;
7) Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
8) Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэсэн найман үндсэн чиглэлээр төсөл бичиж оролцсон.
Тус тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс өдөр тутмын сонин хэвлэлүүд болон онлайн сүлжээгээр түгээснээс гадна тэтгэлэг горилогчдод зориулсан сургалтыг 4 удаа зохион байгуулахад нийт 35 их, дээд сургуулийн 260 оюутан, оюутны асуудал хариуцсан ажилтан болон багш нарын төлөөлөл хамрагдав. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгжээс хөдөө орон нутгийн 6 их, дээд сургуультай skype – аар харилцаж сургалт зохион байгуулсан.
2016 оны 4 сарын 7-ны өдөр тус тэтгэлэгт өрсөлдөх төслийн саналыг хүлээн авч хаахад төр, хувийн өмчийн болон орон нутгийн нийт 36 их, дээд сургууль дээр 279 төсөл тэтгэлэгт өрсөлдөхөөр бүртгүүлсэн байв. Үүнд: Улаабаатар хотын төрийн өмчийн 10 их, дээд сургууль дээр нийт 141 төсөл, хувийн өмчийн 17 их, дээд сургуульд 82 төсөл, хөдөө орон нутгийн 9 их, дээд сургууль дээр нийтдээ 56 төсөл нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн.
Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг их, дээд сургуулиуд өөрсдийн сургууль дээрээ 2016 оны 4 сарын 8-наас 4 сарын 18-ны хооронд зохион байгуулан нийт 137 төсөл шалгарч 2-р шатанд ирсэн байна.
Боловсрол, соёл, шинжлэх, ухааны Сайдын 2016 оны 4 дугаар сарын 18-ны өдрийн А/147 тоот тушаалаар томилсон Олон талт төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо 2-р шатны сонгон шалгаруулалтыг 2016 оны 4 сарын 26-ны өдөр зохион байгуулж эцсийн шатны шалгаруулалтын дүнг гаргав.
2 дугаар шатны сонгон шалгаруулалтад нийт 36 их, дээд сургуулийн 117 төсөл шалгарлаа. Энэхүү шалгарсан 117 төслийн багийн нийт 483 оюутан тус тэтгэлэгт хамрагдах юм.
Шалгарсан төслүүдийн жагсаалтыг санхүүжүүлэгч байгууллагаас албан ёсны зөвшөөрөл ирсэний дараа тус төслийн вэб хуудаст нийтлэх болно. Тэтгэлгийг олгох дараах үйл ажиллагааны үе шатны төлөвлөлтөөс эцсийн шатны шалгаруулалтын дүнг зарлах, гэрээ байгуулах, санхүүжилт олгох хугацаатай танилцана уу.
Оюутны санаачилгыг дэмжих төслийн тэтгэлэг олгох үйл ажиллагааны үе шатууд
Үе шатууд |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Үе шат: 1 |
Тэтгэлгийг олон нийтэд нээлттэй зарлах |
3 сарын 9 - 4 сарын 7 (30 хоног) |
Үе шат: 2 |
Тэтгэлэгт оролцох хүсэлтэй оюутнуудад зориулсан сургалтууд явуулах |
3 сарын 18, 23, 25, 30 (4 удаа) |
Үе шат: 3 |
Орон нутгийн их, дээд сургуулиудын тэтгэлэг хариуцсан ажилтнуудад skype болон утсаар холбогдон сургалт явуулах |
3 сарын 19 - 30 (6 -8 сургалт) |
Үе шат: 4 |
Төслийн санал хүлээж авах эцсийн хугацаа
|
4 сарын 7-ны өдрийн 12:00 цаг хүртэл |
Үе шат: 5 |
Их, дээд сургуулиудаас томилогдсон шүүгчдийн баг 1-р шатны сонгон шалгаруулалт явуулах |
4 сарын 8 - 14 (ажлын 5 хоног) |
Үе шат: 6 |
1- р шатны сонгон шалгаруулалтын дүнг нэгтгэх, тухайн их, дээд сургуулиудын оюутнуудад нээлтттэй зарлах |
4 сарын 14 - 18 (ажлын 3 хоног) |
Үе шат: 7 |
1- р шатанд шалгарсан төслүүдийг БСШУЯ –д хүргүүлэх |
4 сарын 19-ны өдрийн 17:00 цаг хүртэл |
Үе шат: 8 |
1 - р шатнаас шалгарсан төслүүдийн бичиг баримтын бүрдлийг шалгах, БСШУЯ –д танилцуулах |
4 сарын 20 - 22 (ажлын 3 хоног) |
Үе шат: 9 |
2 - р шатны сонгон шалгаруулалтын Олон талт төлөөллийн хорооны хурлын бэлтгэл хангах, хуралдах |
4 сарын 25 - 26 |
Үе шат: 10 |
2 - р шатанд шалгарсан төслийн дүнг Хорооны гишүүдээр батлуулах, дүнг БСШУЯ –нд танилцуулах |
4 сарын 27 |
Үе шат: 11 |
1 болон 2 - р шатны сонгон шалгаруулалтын тайланг бичих, санхүүжүүлэгч байгууллагад хүргүүлэх |
4 сарын 28 - 5 сарын 2 (ажлын 3 хоног) |
Үе шат: 12 |
Санхүүжүүлэгч байгууллагаас санхүүжүүлэх зөвшөөрөл олгох |
5 сарын 3 - 13 (ажлын 10 хоног) |
Үе шат: 13 |
Шалгарсан төслүүдийг мэдээлэх, хурал зохион байгуулах, төслийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах, гэрээ байгуулах |
5 сарын 16 - 20 (ажлын 5 хоног) |
Үе шат: 14 |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын тушаал батлуулах |
5 сарын 23 - 27 (ажлын 5 хоног) |
Үе шат: 15 |
Гэрээг БСШУЯ болон санхүүжүүлэгч байгуулагад хүргүүлэх, Сангийн яамнаас санхүүжилт татах |
5 сарын 30 - 6 сарын 10 (ажлын 10 хоног) |
Үе шат: 16 |
Санхүүжилтийг олгож эхлэх |
6 сарын 13-ны өдрөөс
|