Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Түншлэлийн хөгжил” хамтын ажиллагааны уулзалт боллоо

Огноо: 2016-04-29

МУИС, “Монос” группийн хооронд судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ 2011.02.28-ны өдөр байгуулагдсан ба “Ургамалын цай, түүнийг бэлтгэх арга” нэртэй, МУ-ын шинэ бүтээлийн №3965 тоот патентийг хамтран эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцож “Патентийн лицензийн гэрээ”-г 2015.01.29-ний өдөр тус тус байгуулсан. Лицензийн гэрээний үр дүнд Монос Хүнс ХХК-д үйлдвэрлэгдэж буй “100 наслаарай” цай нь зах зээл нэвтрээд богино хугацаа өнгөрч байгаа боловч аль хэдийн хэрэглэгчдэд танил болоод байгаа билээ.

Дээрх гэрээний хэрэгжилтийн явцыг харилцан дүгнэх, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх зорилгоор МУИС-“МОНОС ГРУПП” ХХК хамтран “Түншлэлийн хөгжил” хамтын ажиллагааны уулзалтыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр МУИС 1-р байр 208 тоот өрөөнд зохион байгууллаа.

Уулзалтад МУИС-ийн Захирал Р.Бат-Эрдэнэ, МОНОС ГРУПП-ийн Ерөнхийлөгч Л. Хүрэлбаатар болон бусад дэд захирал, менежер, судлаачид оролцлоо.

Дээрх уулзалтаар “100 наслаарай цай”-ны маркетингийн концепц ба 2015 оны борлуулалтын  талаар Монос Хүнс ХХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны дарга Н.Түмэннаст, Судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны ололт, амжилтын талаар проф.Ж.Батхүү нар сонирхолтой илтгэл танилцуулсан юм.

Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааны үр дүнг харилцан дүгнэсний үндсэн дээр эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг зөвхөн бизнест төдийгүй нийгэмд үр ашигтайгаар нэвтрүүлэх, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уламжлалт хэрэглээг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, талуудын цаашдын хөгжлийн зорилгод хэрэгжүүлж болох олон шинэлэг санал санаачлага гаргаж, тодорхой чиглэлд хамтын ажиллагааны гэрээг байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

IMG_1788IMG_1790IMG_1791IMG_1792IMG_1795IMG_1798IMG_1801IMG_1806

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X