“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” аян МУИС-д
Огноо:ДЭМБ-ийн /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ санаачилгаар жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн 7 хоногт “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэхүү ажлын хүрээнд Оюутны алба болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн “Дархлаажуулалтаас хоцрогдохыг арилгая” уриан дор 2016 оны 4- дүгээр сарын 28-нд МУИС-ийн оюутнуудад дахин дархлаажуулалт болон сүүлийн үед дэгдээд байгаа халдварт өвчнүүдийн талаар мэдээлэл өгөх, идэвхтэй оролцохыг уриалан сурталчлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан эхний 100 оюутанд А витамин үнэгүй тараалаа