Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“МОНГОЛЫН БА БҮС НУТГИЙН ГЕОЛОГИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Огноо: 2016-04-28

МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхмээс санаачлан эхлүүлсэн “Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг Геологийн Төв Лаборатори (ГТЛ), Сентерра гоулд Монголиа ХХК-тай хамтран 2016 оны 4-р сарын 21, 22-ны өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгууллаа.

dfh

Хурлаар Монгол орон, зэргэлдээх бүс нутгийн геологийн тогтоцыг тайлбарлахад тулгамдаж байгаа асуудал, цаашдын хандлага руу чиглэсэн судалгаа шинжилгээний шинэлэг үр дүнг танилцуулах, харилцан солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцүүлэг бүхий Монгол, Япон, БНХАУ, ОХУ, БНЧУ, Канадын эрдэмтдийн хамтран бичсэн  16 аман, 6 ханын илтгэл хэлэлцэгдэв.

sfasf

Хурлын хүрээнд МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг цувралын Геологийн асуудлууд сэтгүүлийн №446 (14) дугаарыг эрхлэн хэвлүүлсэн ба сэтгүүлд хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийн хураангуйнаас гадна монгол, англи хэл дээр бичигдсэн 20 орчим бүтэн өгүүллийг оруулжээ.

asfasfa

Хурлыг хамтран зохион байгуулагч ГТЛ-ийн үйл ажиллагаатай танилцах аялал хурлын нэг хэсэг болсноос гадна энэ үеэр МУИС-ийн ШУС болон ГТЛ хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

asrfwert

Мөн хурлыг хамтран зохион байгуулагч Сентерра Гоулд Монголиа ХХК-тай хамтран “Монгол орны Хойд Хэнтийн алтны бүс дэх Бороо-Зуунмодны алтны хүдрийн дүүргийн геологи” сэдэвт хээрийн сургалтыг зохион байгуулж, алтны хүдрийн дүүргийн геологи-структурын онцлог, Бороогийн ордын нуруулдан уусгах технологи, Гацууртын алтны үндсэн ордтой газар дээр нь танилцав. Хээрийн сургалтанд оролцогчдод ордуудын геологийн тогтоц, хүдэржилтийн талаарх судалгааны мэдээлэл, гарын авлагыг англи, монгол хэл дээр хэвлүүлэн өгсөн нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлж өгсөн ажил боллоо.

awrwerwerwer

Хээрийн сургалтанд оролцогсод Бороо, Гацууртын алтны үндсэн орд дээр

Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн Монголын Үйлдвэрлэлийн Геологийн Холбоо, Дорнод Монголын Хайгуулчдын Холбоо, Монголын Геологийн Эмэгтэйчүүдийн Холбоо, Эй Эйч Жи металс групп, Арвин цайдам ХХК, Арева Монгол ХХК, Магнетик сөүрвэй ХХК, Хүннү коул ХХК, Танан импекс ХХК, Судалт мана ХХК, Сапфир гео ХХК, Эс Жи Ай Эс ХХК, Микросейсм ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Дараагийн хурал 2018 оны 4-р сард Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X