Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Философи, Хүний эрхийн уулзварт VII олимпиад болно

Огноо: 2016-04-27

Өнөөдөр хэдийгээр хүн төрөлхтний нийгмийн хөгжил ахин дэвшиж, техник технологи, мэдээллийн хурд санаанд оромгүйгээр бидний аж амьдрал, сэтгэхүй, оршихуйд нөлөөлж байгаа боловч дэлхийн улс орнууд, үзэл бодол, шашин шүтлэг, соёл, хандлагаараа талцан хуваагдаж энэ нь нийгэмд эерэг сөрөг үр дагаварыг үзүүлсээр байгаа нь философи, хүний эрхийн шинэ шинэ асуудлыг үүсгэсээр байна.

Иймээс эдгээр асуудалд философи, хүний эрхийн үүднээс хандах хэрэгцээ шаардлага нэгэнтээ тулгарчээ.

Бид энэхүү Философи, Хүний эрхийн уулзварт VII олимпиадаа орчин цагийн нийгмийн өөрчлөлт, жам ёсны эрх, цахим эрх чөлөө, цагаач, дүрвэгсдийн асуудал, шашин, соёлын мөргөлдөөн, улс төр, эдийн засгийн бодлого, шийдвэр хүний эрхтэй хэрхэн огтлолцож буйд оюутнуудын санаа бодлыг чиглүүлэн ухааны цэцийг нь сориход зориулж байна.

Энэ олимпиад оюутнуудад, хүний эрхийн асуудлыг философийн үүднээс эргэцүүлэн тунгаах, үндэслэл дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандах, бие даан шийдвэр гаргахад суралцахад туслах зорилготой юм.

Хамрах хүрээ: Олимпиадад Монгол улсын бүх их дээд сургуулиудын философийн хичээл судалж буй оюутан оролцож болно. Үр дүн:

1. Оюутнууд хүний эрхийг философийн нүдээр харж, нийгмийн амьдралын олон асуудал хүний оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахуунд холбогдож байдгийг судлан эргэцүүлнэ. 2. Философичдын хүний эрх, шударга ёс, ёс зүйн үзэл баримтлалд онолын шинжилгээ хийж, хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхэд философи эргэцүүлэлтэйгээр хандах чадвартай болно.

Олимпиадын явагдах хэлбэр : 1. Философийн эх бичиг, кино бүтээлээс философи утга санааг тунгааж тайлбарлана. 2. Философи, хүний эрхийн асуудлаар медиа материал бэлтгэж, урьдчилан ирүүлнэ. 3. Философи, хүний эрхийн асуудлаар тохиолдол жишээ шинжилнэ.

Олимпиад явуулах журам

Оролцогч баг бүр философи, хүний эрх огтлолцсон асуудлаархи тохиолдол судлал, эх бичгийн утга санааг тайлбарлан, шторкоор илэрхийлж, философи үндэслэгээ, дүгнэлт гарган мэтгэлцэнэ.

12901465_1007390609337722_5123191678270106428_o

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X