МУИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ТОВ ГАРЛАА
Огноо:Монгол улсын их сургууль нь төгсөлтийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулдаг бөгөөд энэ хичээлийн жилд АСЕМ-ийн чуулга уулзалт болохтой холбогдуулан төгсөлтийн үйл ажиллагааг 2016 оны 06 сарын 20-ны 10:00 цагаас МУИС-ийн хичээлийн төв байрны гадна талбайд зохион байгуулахаар боллоо.
Төв байрны өмнө Нээлтийн үйл ажиллагаа болох бөгөөд үүний дараа бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр төгсөлтийн баярын үйл ажиллагаа зохиогдож, ромбо диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа үргэлжилнэ.
Үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалтыг Оюутны алба хариуцан мэдээлэл, хөтөлбөрийг боловсруулан Төгсөгч Та бүхэндээ сошиал медиа болон бүрэлдэхүүн сургуулиудын мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.