“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XII олимпиадын удирдамж
Огноо:“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XII олимпиад
Зорилго:
Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг I түвшний оюутнуудын экономиксийн мэдлэг чадвар, авхаалж самбааг сорих, мэдээлэл солилцох, цаашид экономиксийг судлах сонирхлыг дэмжихэд оршино.
Оролцох оюутнууд:
- Монгол улсын эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын сургалт явуулдаг их, дээд сургуулиудийн микроэкономиксийн үндэс хичээлийг судалсан, макроэкономиксийн үндэс хичээлийг энэ улиралд судалж байгаа 1-р ангийн (түвшний) оюутнууд оролцоно. Түүнчлэн экономиксийн үндэс хичээлийг судалсан 1-р түвшний (ангийн) оюутнууд оролцох боломжтой.
- Оюутнууд нь баг бүрдүүлж оролцох ба баг тус бүр нэг сургуулийн 5 оюутнаас бүрдсэн байна (анги, хөтөлбөр харгалзахгүй).
- Баг бүр оноосон нэртэй байна.
Олимпиадын удирдамжийн дэлгэрэнгүй энд дарж авна уу.