“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” эхлэх гэж байна
Огноо:ДЭМБ-ийн /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ санаачлагаар жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн 7 хоногт "Дархлаажуулалтын 7 хоног"-ийг дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэхүү ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн "Дархлаажуулалтаас хоцрогдохыг арилгая" уриан дор 2016 оны 4-р сарын 25-29-ны өдрийн хооронд ард иргэд болон их дээд сургуулиудын оюутнуудад дахин дархлаажуулалт болон сүүлийн үед дэгдээд байгаа халдварт өвчнүүдийн талаар мэдээлэл өгөх, идэвхитэй оролцохыг уриалан сурталчилах үйл ажиллагааг зохион байггуулахаар төлөвлөж байна.
Оюутан та бүхэн идэвхтэй оролцоно уу!