МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэллээ
Огноо:“Монгол Улсын Их Сургуульд 2016 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам” 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар шинэчлэгдсэн батлагдсан билээ. Элсэлтийг орон даяар, цахим хэлбэрээр явуулах бөгөөд бүртгэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://burtgel.num.edu.mn болон www.num.edu.mn цахим хуудаснаас авна уу. МУИС 2016-2017 хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2016 оны 04 дүгээр сарын 25-наас эхлэн http://burtgel.num.edu.mn хаягаар явна. Та Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ үү.
МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэх журмын хүснэгт
[gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/04/Elselt-sonin-2016-last-edition-Copy.pdf"]