МУИС-ийн авъяаслаг оюутнууд Эрдэнэт хотод тайлан тоглолтоо амжилттай хийлээ
Огноо:МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн урлагийн их наадмын шилдэг үзүүлбэрийн тайлан тоглолтыг Оюутны албаны санаачлагаар Орхон аймгийн Орхон салбар сургуульд тоглохоор болсон бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 20, 21-нд Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордонд амжилттай болж өнгөрлөө.
Тайлан тоглолтын баг хамт олныг МУИС-ийн Орхон сургуулийн захирал доктор, профессор Д.Намжил тэргүүтэй багш нар, Орхон сургуулийн Оюутны холбооныхон хүлээн авч уулзаж бүхий л талаар дэмжиж туслалцаа үзүүлсэн гэдгийг дурьдан хэлэх нь зүйн хэрэг юм.
Тайлан тоглолтод нийт 50 гаруй оюутан оролцсон бөгөөд хамтын хөдөлмөрийн үр шимээр өргөн хүрээний тайлан тоглолтыг Эрдэнэт хотын оюутан залуус, иргэдэд хүргэж тайзыг эзэгнэж чадлаа. Урлагийн шилдэг үзүүлбэрийн төрөлд гоцлол хөгжим, цэнгээнт бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг дуу, чөлөөт бүжиг гэх төрлүүд багтсан бөгөөд үзэгчдийн нижгэнсэн алга ташилт, уухайгаар тасраагүй юм.
Бидний чин хүсэл зорилго болбоос оюутан залууст соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын үнэт зүйлийг өвлүүлэн эзэмшүүлэх, тэдгээрийг сурталчлах, урлаг уран сайхны боловсрол, нийтийн соёлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахад оршиж буй юм.
Тоглолтын дараа оюутан залуус МУИС-ийн салбар сургууль Орхон сургуулиар зочилж салбар сургуулийнхаа үйл ажиллагаа анги танхимтай танилцсан юм.
Тоглолтын үйл явцаас…