Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох чиглэлд хамтран ажиллана

Огноо: 2016-04-152016-04-15

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд мэргэшсэн, ур чадвартай, үнэ цэнэтэй ажилтнуудын хэрэгцээ өсч, гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнтэй уялдаж мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох эрхэм зорилгын хүрээнд Монгол Улсын Их Сургууль нь “Эрдэнэс Монгол” ХХК-тай Хамтын ажиллагааны ерөнхий гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 14 өдөр байгууллаа. Уг гэрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулах уулзалтын үеэр МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хэлэхдээ: Өнөөдөр их сургуулийн хувьд үйлдвэрлэлтэй нилээн ойртож, өнөөгийн эрэлтэд нийцсэн судалгаа, сургалтын хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, нийгэм, эдийн засгийн үндсэн шаардлага улам бүр тод болж байна. Их сургуулийн хувьд энэ оны өмнөхөн 2024 он хүртэлх стратегийн төлөвлөгөөгөө батласан ба үүний гол цөм нь их сургуулийн судалгааны чадавхийг бэхжүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны том институт болох юм. Мөн түүнчлэн өнөөдөр монгол оронд тулгараад байгаа хөгжлийн асуудалд судалгааны хүчин чадлыг бий болгох асуудал юм. Энэ нь нөгөө талдаа монголын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь, нөлөө бүий компаний өмнө шийдвэрлэх асуудлуудтай холбогдох байх гэж бодож байна. Энэ ч утгаараа их сургууль, аж үйлдвэрлэлийн түншлэлийн хүрээнд цаашдын  хамтын ажиллагаа өргөжиж байна. Энд хамтарч ажиллах чиглэлүүдээ тодорхойлж өнөөдөр гэрээ байгуулах түвшинд хүрсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ: Өнөөдөр төрөлх сургуульдаа ирсэндээ маш их баяртай байна. Монголын өрсөлдөх чадварын гол цөм Монгол улсын их сургуулиас гардаг, үүнийг улам бүр сайжруулах нь бидний үүрэг гэж боддог. Манай компаний зорилго маш энгийн “ашгийн төлөө”, хувьцаа эзэмшигчид бүрт баялгийг бүтээхээр зорьж ажиллаж байгаа. Юуны өмнө олон улсын зах зээл дээр өрсөлдөж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн хувьд олон улсын стандарт, олон улсын дүрмээр тоглох шаардлагатай байна. Үүнд нэг талаас гол өрсөлдөх чадвар болох мэдлэгтэй, чадвартай, зах зээлээ ойлгодог хүний нөөц бэлэн байх, нөгөө талаас зах зээлийн судалгаа, нарийн тооцоотой байж оновчтой шийдвэр гаргах ёстой. Энэ компаний эзэд буюу монгол улсын иргэдэд хүртэх тэр өгөөжийг нэмэгдүүлэх, тооцоо судалгаатай байх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ төсөл, шинэ бизнесийг бий болгоход их сургуультай байнга хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна хэмээлээ.

Тус гэрээний дагуу нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн талуудын урт болон дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулалт, сургалтын хүрээнд их сургууль-бизнесийн байгууллагын түншлэл  зэрэг өргөн хүрээг хамарсан хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөж байна.

123456

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X