“Хүссэн ажилдаа хэрхэн орох вэ?” сургалт амжилттай явагдаж байна
Огноо:2016 оны 4-р сарын 7-ны өдрөөс эхлэн МУИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чадавхижуулах ажлын хүрээнд "Хүссэн ажилдаа хэрхэн орох вэ?" сургалтыг Оюутны албаны зүгээс зохион байгуулж байна.
Энэхүү сургалт:
- Дадлага яаж хийдэг вэ?
- Интереншип гэж юу вэ?
- Хүссэн ажилдаа хэрхэн орж чадах вэ?
гэсэн сэдвийн хүрээнд Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн багш дэд профессор З.Алтанчимэг, ахлах багш Б.Шүрэнцэцэг, Ж.Сарантуяа нар уригдан ирж оюутнуудын дунд зөвөлгөө, сургалт явууллаа.
Энэ удаагийн сургалтад ШУС-ийн төгсөх курсийн 120 оюутан, ХШУИС-ийн 70 гаруй оюутан хамрагдлаа. Дараагийн сургалт 2016 оны ОУХНУС болон Бизнесийн сургууль дээр явагдах болно.
Жич: ХЗС-ийн оюутнуудад 2016 оны 04 дүгээр сарын 14 нд хийгднэ.