Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрийн танилцуулга өдөрлөг боллоо

Огноо: 2016-03-312017-03-31

МУИС-ийн ХШУИС, ШУС-ын бакалаврын болон ахисан түвшний 10 оюутан, багшийн хамт 2016 оны 3-р сарын 1-10-ны хооронд Японы Мияазакигийн их сургуульд Японы Шинжлэх Ухаан, технологийн газрын санхүүжилттэйгээр хэрэгждэг “САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрт оролцоод ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд “Усны нөөц, түүнийг нөхөн сэргээх технологи” сэдвээр хүрээлэн буй орчны мэргэших дадлагат хамрагдан ус цэвэршүүлэх байгууламж, хүрээлэн буй орчны хяналтын шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцаад ирсэн.

“САКУРА” хөтөлбөрийг Японы Мияазакигийн Их Сургуулийн проф. Коичиро Шиомори болон МУИС-ийн проф. О.Болормаа нар хариуцаж хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрт оролцогсод хөтөлбөрийн талаарх мэдээллийг өчигдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр оюутан залууст хүргэлээ.

Сакура хөтөлбөрт оролцсон МУИС-ШУС-БУС хими-4 ангийн оюутан Б.Баярбаясгалан өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залууст хандаж хэлсэн үгэндээ:

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Цаг зав аа гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бид Сакура оюутан солилцооны хүрээнд Япон орны соёл, ШУ-ны хөгжил дэвшилтэй танилцаад ирсэн байгаа. Бид уг хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх Ухааны музей, Омуто нүүрсний уурхайн музей, Арсени уул уурхайн талбар, хаягдал ус боловсруулах үйлдвэр, хүрээлэн буй орчны хяналтын лаборатори зэргээр явж танилцсан. Мөн түүнчлэн Азийн арсенийн холбооны ерөнхийлөгч Кавахара, Монгол, Япон, Солонгос улсын профессор багш нарын лекцийг сонссон. Соёлын хувьд Ёо-кагура жүжиг, далайн эргээр аялах, кимоно өмсөх зэрэг олон үйл ажиллагаанд идэвхитэй оролцож олон зүйл таньж, мэдээд ирсэн.

Бид энэхүү программаар явж байх үед нэг зүйл их тод ажигласан тэр нь юу вэ гэхээр монгол болон япон хүмүүсийн хандлага маш зөрүүтэй байсан. Япон орны өндөр хөгжил нь нийт иргэдийн хандлагатай шууд хамааралтай өөрөөр хэлбэл тэр хичээнгүй, шаргуу хөдөлмөрлөх зан чанартай шууд холбоотой юм байна гэж бид дүгнэсэн. Үүнийг олж харсанаар бид бүхэн маш олон зүйлийг бодож, эргэцүүлж, өөртөө дүгнэлт хийсэн. Илүү зөв хандлагатай, хичээнгүй байх болно гэж бид дор бүрнээ зорилго болгосон байгаа.

Энэхүү программыг зохион байгуулж биднийг удирдсан профессор О.Болормаа, Коичиро Шиомори нартаа баярласан, талархсанаа дахин илэрхийлье хэмээсэн юм.

“САКУРА” оюутан солилцооны хөтөлбөр нь Хүрээлэн буй орчины судалгаа хийдэг нийт оюутан залууст нээлттэй хөтөлбөр гэдгийг дээрх өдөрлөгийн үеэр танилцууллаа.

   IMG_8538IMG_8539IMG_8541IMG_8543 IMG_8551IMG_8554 _DSC0098_DSC0188_DSC0230_DSC0283_DSC0425_DSC0546_DSC0547_DSC0741_DSC0840_DSC0917_DSC1020DSCN0751 https://youtu.be/NsBPBq-L_9s

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X