Трансперенси олон улсын зуны сургуулийн бүртгэл эхэллээ
Огноо:Литви улсын Вилнус хотноо жил бүр зохион байгуулдаг Шударга ёсны талаар трансперенси олон улсын зуны сургууль бүртгэлээ эхэллээ. Энэхүү зуны сургалт нь ирээдүйн лидерүүдэд хээл хахуулийн эсрэг хэрхэн тэмцэх, энэ салбарт гарч байгаа сүүлийн үеийн ололт амжилт болон санхүүгийн сургалт мэдээллийг олгодог ба шинэ санаа, санаачлагаа практикт хэрхэн нэвтрүүлэх талаар бодит боломжуудыг нээж өгдөг онцлогтой юм.
Сургалт нь хувийн, улсын, төрийн бус байгууллага ба судалгааны салбарын 35-аас доош насны ахлах курс болон магистр, докторын оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд нээлттэй юм.
Бүртгэлийн эцсийн хугацаа: Тэтгэлэгт хамрагдагсад 2016 оны 5-р сарын 1, бусад 2016 оны 5-р сарын 15 хүртэл
Төлбөр: 600 Евро /бүртгэлийн хураамж, хичээлийн материал, байр, хоол болон бусад сургалтын арга хэмжээний зардал багтсан/.
Тэтгэлэгээр суралцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу. http://transparencyschool.org/