Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн “Оюутны Урлагийн Их Наадам”-ын шилдгүүд тодорлоо

Огноо: 2016-03-302016-04-11

poster_from_postermywallFGSHH

МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулиудаас шалгарсан авьяастнууд “Шилдгийн шилдэг”-ээ тодруулдаг, жилд ганц тохиох “Оюутны Урлагийн Их Наадам” өчигдөр цугласан олны уухайн дуунд, үүгээр хөглөгдөж, улам жавхаажин олон сайхан тоглолтуудыг үзүүлсэн авьяастнуудтай нижгэр болж өндөрлөлөө.

Оюутнууд урлагийн 7 төрөлд өрсөлдсөнөөс дараах байруудыг эзэлсэн байна.

Screenshot 2015-03-30 20.13.30

Нийлбэр дүнгээр

ТЭРГҮҮН БАЙРТ 99,4 оноогоор Бизнесийн сургууль

ДЭД БАЙРТ 96,9 оноогоор ШУС-ийн Нийгмийн ухааны салбар

ГУТГААР БАЙРТ 88,7 оноогоор Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийнбаг хамт олон шалгарч, удаан хугацааны туршид базаасан бэлтгэл, урсгасан хөлс, хөдөлмөрийнхөө үр дүнг ийнхүү үзлээ.

PicMonkey Collage1PicMonkey SFHSHPicMonkey CollagePicMonkey Collage6fghsxfhgPicMonkey Collage2PicMonkey CollagePicMonkey Collage5

Наадмын сониноос дуулгахад МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат нар хүрэлцэн ирж, сургуулийнхаа урлагийн өнгө төрхийг тодорхойлон авч яваа эдгээр оюутнуудынхаа нэгдсэн тоглолтыг МУИС-ийн хүрээнээс хальж, олон түмэнд хүргэх санаачилгыг энэ үеэр дэвшүүлж, хэрэгжүүлнэ гэдгээ нийт оюутнууддаа амласан юм.

Уралдааныг Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн багш МУГЖ Ц.Алтангэрэл, Grand хамтлагийн дуучин В.Гантулга болон загвар өмсөгч, жүжигчин Б.Гэрэлчулуун нар шүүн явууллаа. Тэд хөгжмийн төрөлд хөг, тохиргоогоо тааруулахаас эхлээд маш их цаг алдсан, дугаралт тааруу зэрэг техник, зохион байгуулалтын хувьд хэд хэдэн шүүмж хэлсэн ч сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн.

Шүүгчдийн дүн гарах зуур үзэгчдээс сонгосон 6 оюутанд, гэр бүлийн хүчирхийллийг үггүйгээр хэрхэн илэрхийлэх вэ гэсэн бодлогын шинжтэй өгөгдлийг хос хосоороо биелүүлэх, хөгжилтэй даалгавар өгсөөн. Ингэхдээ хосууд эсрэг хүйстнийхээ дүрд тоглох шаардлагатай. МУИС-ийн Оюутны Холбооны дэд тэргүүн Н.Болд-Эрдэнэ энэ үеэр жүжиглэх авьяасаа үзүүлээд амжсан. Хэрхэн биелүүлснийг зургаас үзээрэй.PicMonkey Collagegdgjs

Бас нэгэн сонинг хуваалцахад МУИС-ийн Орхон сургуулийнхан Улаанбаатар хотыг зорин ирж, Гоцлол дууны төрөлд III байр эзэлсэн амжилттай ч, наадмын хүчтэй өрсөлдөгчид болохыг тэдний тоглолт, чанартай гүйцэтгэлүүдээс харж болно.

Жил бүрийн энэ үед их сургуулийнхны дунд сэдэв болдог  уг наадмын өрсөлдөөн улам ширүүсч, МУИС-ийн оюутнууд зөвхөн хичээл сурлагаараа бус, тал бүрийн авьяас билэг нь хөгжсөн, манлайлагч залуу үе болохоо баталдаг аа.

Та нартаа сурлага, урлагийн амжилт хүсье. Оролцогч оюутан бүр энэ өдрийн Ялагч юм шүү. Өнөөдөр МУ-ын Үндэсний тэргүүлэх их сургуульд суралцаж байгаа 18000 оюутнаас тодорч, үлгэрлэж байгаа учраас.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X