МУИС-ийн оюутны чуулга уулзалтаар оюутны байгууллага, клубүүдийн гишүүд, оюутнуудын гаргасан зарчмын саналууд
Огноо:МУИС-ийн оюутны чуулга уулзалтаар оюутны байгууллага, клубүүдийн гишүүд, оюутнуудын гаргасан зарчмын саналуудыг нэгтгэн томъёолбол:
- Дээд боловсролын хууль, МУИС-ийн дүрэм журмын хүрээнд Оюутны байгууллага, клубүүдийн харьцангуй бие даан үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ, хүлээх хариуцлага, статусыг энэхүү журамд оновчтой тодорхойлж өгөх;
- Оюутны байгууллага, клуб нь сургуулийн захиргаа, түүнийг төлөөлсөн оюутны албатай нягт хамтран ажиллах эрх зүйн орчин, хэм хэмжээг журамд оновчтой тусгах;
- Оюутны байгууллага, клубийн өөрийн удирдлагын бүтэц, механизмыг тодорхой болгох, тухайлбал МУИС-ийн оюутны бйгууллага, клубүүдийн хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхой тусгах;
Шийдвэрлэсэн нь:
МУИС-ийн Оюутны байгууллага, клубүүдийн журамд дээрх зарчмын саналуудыг тусган ажлын хэсгээр эцсийн хувилбараар хэлэлцэн үзэж МУИС-ийн удирдлагад танилцуулан батлуулахаар боллоо.