Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт Үндэсний Хурал зохион байгуулагдав

Огноо: 2016-03-25

Олон Улсын Ойн өдрийг тохиолдуулан Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам, Монгол Улсын Их Сургууль, Ойн Судалгаа Хөгжлийн Төв хамтран “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хурлыг 2016 оны 03 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулав. Уг хуралд Монгол орны ойн салбарын боловсрол, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхээр ойн салбарын сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөрүүд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийг төлөөлж нийт 51 байгууллагын 231 төлөөлөгч оролцлоо.

1

Тус хурал нь үндсэн хуралдаан, гурван салбар хуралдаан (салбар хуралдаан 1: “Ойн экосистем ба менежментийн асуудалд”; салбар хуралдаан 2: “Нөхөн сэргээлт, газар ашиглалт, хотын ногоон байгууламж техник технологи”; салбар хуралдаан 3: “Ой ба нийгэм эдийн засгийн харилцаа”), хоёр тусгай хуралдаан(тусгай хуралдаан 1: “Төв хангайн уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөцийн менежмент”; тусгай хуралдаан 2: “Оройн нахиа” Оюутны Эрдэм шинжилгээний хурал)-аар нийт 41 аман илтгэл, 26 ханын илтгэлүүд хэлэлцэгдэв.

2

“Оройн нахиа” Оюутны Эрдэм шинжилгээний хурал нь 2 дахь жилдээ зохион байгуулдагдаж байгаа бөгөөд Ой судлалын чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн 2-4 түвшний оюутнуудын ирүүлсэн судалгааны 19 илтгэлээс эхний шалгаруулалтанд тэнцсэн 12 оюутны илтгэлийг шүүн хэлэлцэв.

3

Тус Оюутны ЭШХ-д МУИС-ийг төлөөлж ХШУИС-ийн ХБОСХИ тэнхимийн Ой судлалын хөтөлбөрийн оюутнууд амжилттай оролцож Ой судлалын IV түвшний оюутан Сайнбуянгийн Золжаргал нь “Хайлаас (Ulmus pumila L), Улиас (Populus sibirica Tausch)-ны усны потенциал, амсрын эсийн төлвийн судалгаа сэдэвт илтгэлээр Тэргүүн байрыг, мөн түвшний оюутан Далхсүрэнгийн Даваажав нь “Ил үндэсний системтэй тарьцанд үзүүлэх эктомикорок мөөгний нөлөө) сэдэвт илтгэлээр Дэд байр, ХААИС-ийн 4-р түвшний оюутан М.Дашням “Олон улирлын зураг болон өндөршилөөр нь ойн модны ангиллыг үр дүнтэй гаргах” илтгэлээр Гутгаар байрыг тус тус эзэллээ.

4

Тус хуралдааны үеэр ойн чиглэлээр дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй сургуулиудын

5

хооронд, мөн МУИС ба “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X