Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
Огноо:МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн сунгасаны үндсэн дээр Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна.
Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.
Тэтгэлэгийн хүрээ: Докторын түвшний суралцагч байх
Тэтгэлэгийн шаардлага:
- МУИС-ийн идэвхитэй төлөвийн суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- 30-аас доош насны монгол улсын иргэн байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байна.
Тэтгэлэгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 4 дүгээр сарын 04-ний 15.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албанд хүлээн авна.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Өргөдөл /загварын дагуу/-2 хувь
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
- Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе