МУИС-ийн оюутны байгууллага, клубуудийн чуулга уулзалт боллоо
Огноо:2016 оны 03 дугаар сарын 21-ны 16:00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоотод МУИС-ийн оюутны байгууллага, клубүүдийн чуулга уулзалт болж өндөрлөлөө.
Чуулга уулзалтаар МУИС-ийн оюутны байгууллага, клубүүдийн нэгдсэн журмын төслийг хэлэлцэв. Журамд оюутны байгууллага, клубүүдийн гаргасан зарчмын саналыг тусгах, хяналтын зөвлөл байгуулж журмыг эцсийн хувилбараар хянан баталгаажуулахаар шийдвэрлэсэн болно. Мөн Оюутны санаачилгын төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмын төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг чуулганаар ирсэн оюутнуудад танилцуулж, зөвлөгөө өглөө.






