Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Эх хэл оршихуй-Эх орон оршихуй” төсөл амжилттай хэрэгжиж байна

Огноо: 2016-03-222016-03-22

МУИС-ийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ НЭГДЭЛ КЛУБЭЭС санаачлан хэрэгжүүлж буй “Эх хэл оршихуй-Эх орон оршихуй” төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Босоо заяат ард түмний-Босоо бичиг” арга хэмжээ нь Монголын ард түмний баялаг их өв болсон Монгол бичгээ эрхэмлэн хамгаалах, өнө хойчдоо өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд МУИС-ийн Хичээлийн II Байрны анги танхмын хаягийг Монгол бичгээр сийрүүлэн бичсэн нь оюутан залуустаа яруу тансаг Монгол хэл, гайхамшигт Монгол бичгээрээ улам бүр бахархаж, цаашид суралцах хүслийг бадраах чин эрмэлзлэлийн нэгээхэн илрэл гэж бид үзсэн юм.

МУ-ын Ардын багш, академич, профессор Сэрээнэнгийн Галсан “Эх орны оршин тогтнохуйн баталгаа нь тусгаар тогтнол, дархлаа нь эх хэл, бичиг юм” хэмээн хэлсэнчлэн манай клубээс санаачлан хэрэгжүүлсэн энэхүү ажил цаашид улам бүр өргөжин тэлж, ганц МУИС-ийн хичээлийн II Байр байраар хязгаарлагдахгүй гэдэгт итгэж, улам бүр хичээнгүйлэн ажиллахаа үүгээр илэрхийлье!

Манай арга хэмжээг дэмжин тусалсан Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрдэмтэн профессорууд болон тус тэнхимийн 4-р түвшний оюутан Н.Бямбасүрэнд чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлж байна.

ЭХ ХЭЛ ОРШИХУЙ-ЭХ ОРОН ОРШИХУЙ

БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ НЭГДЭЛ КЛУБ

1937859_781837365281357_1999921918_n12071598_781837378614689_434428567_n12499003_781837345281359_1370584993_n12516473_781837348614692_214737910_n

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X