Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн 2016 оны Оюутны урлагийн их наадмын удирдамж

Огноо: 2016-03-21

ОЮУТНЫ УРЛАГИЙН ИХ НААМДЫН ЗОРИЛГО:

  1. Сонгодог, ардын уламжлалт болон орчин үеийн урлагаар дамжуулан оюутан залууст амьдралын эерэг, зөв үнэлэмж төлөвшүүлэх.
  2. МУИС-ийн урлагийн авьяастай оюутан залуучуудыг шалгаруулж МУИС-ийн оюутны нэгдсэн концертыг бүрдүүлэх.

ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ:

  1. МУИС-ийн оюутны уран сайхны хамтлагуудыг бэлтгэх
  2. Оюутны урлаг, уран сайхны боловсролыг дээшлүүлэх

ХАМРАХ ХҮРЭЭ: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд хамрагдах

ХУГАЦАА: 2016.03.27-нд 09:00 цагт

ХААНА: Нийслэлийн Улаанбаатар чуулга

АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 12:00 цагаас эхлэх ба МУИС-ийн захирлууд нээлтэд оролцож үг хэлнэ

  • МУИС-ийн захирал Д-р Р.Бат-Эрдэнэ
  • МУИС-ийн оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д-р О.Мөнхбат

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА:  2019.03.27-ны 19:00 цагт

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

  • МУИС-ийн Оюутны алба, хариуцсан мэргэжилтэн
  • МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгресс хамтран зохион байгуулах

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:

  • Ур чадвар
  • Бэлтгэл, бичлэг болон хөгжмийн зэмсэг, ая шаардлага хангасан байдал
  • Тайзны соёл, хувцаслалт
  • Бэлтгэл зохион байгуулалт, найруулга агуулга сайн байх

ХӨТӨЛБӨР: Урлагийн наадам нь нийт 7 төрлөөр явагдана. Үүнд:

  • Мэндчилгээ 4-6минут /салбар сургуулиуд өөрийн сургуулийн, салбарын онцлогийг харуулсан байх/
  • Хамтлаг бүжиг /цэнгээнт/ 5 минутаас ихгүй
  • Ардын болон язгуур урлаг 3-5 минут /хөөмэй, исгэрээ, бие биелгээ, магтаал, тууль г.мэт/
  • Гоцлол дуу 3-5 минут /сонгодог, эстрад/
  • Гоцлол эсвэл хоршил хөгжим 3-5 минут
  • Хамтлаг дуу 3-5 минут /сонгодог, эстрад/
  • Хамтлаг бүжиг/чөлөөт/ 4-6 минутаас ихгүй

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • МУИС-ийн оюутан байх
  • Салбар сургуулийн “Оюутны зөвлөл”-дөө оролцох төрөл үзүүлбэрээ урьдчилан мэдэгдэж бүртгүүлсэн байх
  • Удирдамжид заасны дагуу хугацаа, ая, хөгжим, хувцас тайзны жижиг хэрэгсэл бусад бэлтгэлээ урьдчилан хангасан байх
  • Үзүүлбэр тодорхой, ойлгомжтой тоглолтын ерөнхий зохиомжид нийцсэн байх
  • Урлагийн тоглолт үзүүлбэрийн үед шүүгчид, бусад оролцогчид, хамт олноо хүндэтгэн оролцох
  • Үзүүлбэр эхлэхээс өмнө багийн бэлтгэлийг хангаж байраа эзэлсэн байх
  • Багууд мэдүүлгийнхээ дагуу оролцох
  • Баг тус бүр өөрийн багийн оролцогч гишүүд болон багийн нийт гишүүдийн нэрс, үзүүлбэрийн нэрийг урьдчилан мэдүүлсэн мэдүүлэгийг 2016.03.18-нд 16:00 цагаас өмнө хичээлийн 1-р 204 тоотод ирүүлсэн байх.

 

УРЛАГИЙН ИХ НААДАМД ОРОЛЦОГЧИДОД АМЖИЛТ ХҮСЬЕ

МУИС-ИЙН ОЮУТАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

2015 оны Оюутны урлагийн их наадмын зургуудаас:

12476630_961270817261965_1943824793_o

12380929_961270870595293_209017546_o

12498753_961270927261954_245555865_n

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X