Оюутнуудын бүтээлч, шинэлэг санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг
Огноо:Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл (ДБШТ) -ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд төслийн тэтгэлэгт уралдааныг зарлаж байна.
Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж буй өдрийн ангийн 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг өөрсдийн бүтээлч, шинэлэг санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.
Төслийн чиглэл:
- - нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
- - оюутны суралцах орчныг сайжруулах;
- - оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
- - дотуур байрны орчныг сайжруулах;
- - оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох;
- - дотоодын оюутан солилцоог дэмжих;
- - хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
- - хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах
Хүлээн авах хугацаа: Төслийн өргөдлийг 2016 оны 4 дүгээр сарын 7–ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 219 тоотод хүлээн авна.
Тэтгэлгийн талаар нээлттэй мэдээлэл өгөх сургалт 2016 оны 03 дугаар сарын 23-н болон 30-нд 15:00 цагаас Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) –ийн “Урлаг” зааланд болно.
Оюутны төслийн тэтгэлгийн зар [gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/Оюутны-төслийн-тэтгэлгийн-зар.pdf"] Оюутны санаачилгын төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам [gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/Оюутны-санаачилгын-төсөл-сонгон-шалгаруулах-санхүүжүүлэх-журам.pdf"]