МУИС-ийн 2016 оны Оюутны урлагийн их наадмын удирдамж
Огноо:ОЮУТНЫ УРЛАГИЙН ИХ НААМДЫН ЗОРИЛГО:
- Сонгодог, ардын уламжлалт болон орчин үеийн урлагаар дамжуулан оюутан залууст амьдралын эерэг, зөв үнэлэмж төлөвшүүлэх.
- МУИС-ийн урлагийн авьяастай оюутан залуучуудыг шалгаруулж МУИС-ийн оюутны нэгдсэн концертыг бүрдүүлэх.
ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ:
- МУИС-ийн оюутны уран сайхны хамтлагуудыг бэлтгэх
- Оюутны урлаг, уран сайхны боловсролыг дээшлүүлэх
ХАМРАХ ХҮРЭЭ: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд хамрагдах
ХУГАЦАА: 2016.03.27-нд 09:00 цагт
ХААНА: Нийслэлийн Улаанбаатар чуулга
АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 12:00 цагаас эхлэх ба МУИС-ийн захирлууд нээлтэд оролцож үг хэлнэ
- МУИС-ийн захирал Д-р Р.Бат-Эрдэнэ
- МУИС-ийн оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д-р О.Мөнхбат
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА: 2019.03.27-ны 19:00 цагт
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
- МУИС-ийн Оюутны алба, хариуцсан мэргэжилтэн
- МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгресс хамтран зохион байгуулах
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
- Ур чадвар
- Бэлтгэл, бичлэг болон хөгжмийн зэмсэг, ая шаардлага хангасан байдал
- Тайзны соёл, хувцаслалт
- Бэлтгэл зохион байгуулалт, найруулга агуулга сайн байх
ХӨТӨЛБӨР: Урлагийн наадам нь нийт 7 төрлөөр явагдана. Үүнд:
- Мэндчилгээ 4-6минут /салбар сургуулиуд өөрийн сургуулийн, салбарын онцлогийг харуулсан байх/
- Хамтлаг бүжиг /цэнгээнт/ 5 минутаас ихгүй
- Ардын болон язгуур урлаг 3-5 минут /хөөмэй, исгэрээ, бие биелгээ, магтаал, тууль г.мэт/
- Гоцлол дуу 3-5 минут /сонгодог, эстрад/
- Гоцлол эсвэл хоршил хөгжим 3-5 минут
- Хамтлаг дуу 3-5 минут /сонгодог, эстрад/
- Хамтлаг бүжиг/чөлөөт/ 4-6 минутаас ихгүй
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- МУИС-ийн оюутан байх
- Салбар сургуулийн “Оюутны зөвлөл”-дөө оролцох төрөл үзүүлбэрээ урьдчилан мэдэгдэж бүртгүүлсэн байх
- Удирдамжид заасны дагуу хугацаа, ая, хөгжим, хувцас тайзны жижиг хэрэгсэл бусад бэлтгэлээ урьдчилан хангасан байх
- Үзүүлбэр тодорхой, ойлгомжтой тоглолтын ерөнхий зохиомжид нийцсэн байх
- Урлагийн тоглолт үзүүлбэрийн үед шүүгчид, бусад оролцогчид, хамт олноо хүндэтгэн оролцох
- Үзүүлбэр эхлэхээс өмнө багийн бэлтгэлийг хангаж байраа эзэлсэн байх
- Багууд мэдүүлгийнхээ дагуу оролцох
- Баг тус бүр өөрийн багийн оролцогч гишүүд болон багийн нийт гишүүдийн нэрс, үзүүлбэрийн нэрийг урьдчилан мэдүүлсэн мэдүүлэгийг 2016.03.18-нд 16:00 цагаас өмнө хичээлийн 1-р 204 тоотод ирүүлсэн байх.
УРЛАГИЙН ИХ НААДАМД ОРОЛЦОГЧИДОД АМЖИЛТ ХҮСЬЕ
МУИС-ИЙН ОЮУТАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
2015 оны Оюутны урлагийн их наадмын зургуудаас: