Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Проф.С.Дашдаваагийн нэрэмжит Минералоги – петрографийн лабораторийн нээлт боллоо

Огноо: 2016-03-14

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Геологи, геофизикийн тэнхимээс санаачлан 2015 оноос эхлэн Монголын геологийн боловсрол, судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн ахмад багш, нэрт эрдэмтдийн мэндэлсний тэгш ойг тохиолдуулан тэдний үйл хэрэг, алдрыг мөнхжүүлэх, залуу геологичдод таниулах, судалгааны өвийг хадгалан хамгаалах зорилгоор дурсамжийн ном эрхлэн гаргаж байгаа билээ.

2016 оны 3-р сарын 11-нд Монгол Улсын профессор, ШУТИС-ийн Хүндэт профессор, доктор, геологич Самдангийн Дашдаваа агсаны амьдралын замнал, шинжлэх ухааны амжилт, бүтээлд зориулсан дурсамжийн хурал, номын нээлтийг хийлээ. Үүний зэрэгцээ МУИС-ийн ШУС-ийн Захирлын 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн А/377 тоот тушаалаар проф. С.Дашдаваагийн нэрэмжит болгосон Минералоги – петрографийн лабораторийн нээлтийг хийв.

Профессор С.Дашдаваа бол Монголын геологийн боловсролоор зогсохгүй орчин цагийн инженерийн боловсролыг хөгжүүлэхэд туйлын ихээр хүчин зүтгэж өнөөгийн зэрэгт хүргэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн авъяаслаг зохион байгуулагч, сурган хүмүүжүүлэгч,  нэр хүндтэй эрдэмтэн, чухамдаа Монголын инженерийн боловсролын ‘ноён нуруу’ байсан хүн юм.

Тэрээр 1972-1992 оны хооронд МУИС-ийн харьяа ПДС, ТИС-д хичээл ангийн эрхлэгч, проректороор ажиллаж байх хугацаандаа манай оронд инженер техникийн боловсон хүчин бэлтгэх ирмүүн хөдөлмөрийн үед инженерийн мэргэжлийн шинэ салбаруудыг шинээр нээх, тэдгээрийн сургалтын төлөвлөгөөг зохиох, багшлах боловсон хүчнийг бүрэлдүүлэх, инженерийн боловсролыг бэхжүүлэх, материаллаг баазыг сайжруулах ажлуудыг гардан гүйцэтгэсэн билээ.

Монгол улсын ууган их сургууль МУИС-д Геологийн анги зайлшгүй байх шаардлагаар МУИС-ийн Ректорын 1991 оны 4-р сарын 9-ний “Геологийн тэнхим нээн ажиллуулж, багш шилжүүлэх тухай” 266 тоот тушаал гарч, тухайн оны 4-р сарын 1-нд  БУФ-ийн дэргэд Геологийн тэнхим байгуулагдсанаар МУИС-д геологийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг С.Дашдаваа багш хоёр дахь удаа гардан зохион байгуулсан түүхтэй.

Энэ үйл ажиллагаанд МУИС-ийн ЗХШҮА-ы дарга, док. В.Батцэнгэл, МУИС-ийн ШУС-ийн захирал, док. Б.Баяртогтох нар нээлтийн үг хэлж оролцсоноос гадна С.Дашдаваа багшийн гэр бүл, үр хүүхдүүд, хамтран зүтгэж байсан эрдмийн хамт олон, шавь нарынх нь үе үеийн төлөөлөл оролцов.

2

Үргэлжлэлийг эндээс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X