“Алтан хонх” танин мэдэхүйн нэвтрүүлэгт МУИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Огноо:Оюутны алба, Голомт банк, UBS телевизтэй хамтран МУИС-ийн оюутнуудын дунд ”Алтан хонх” танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийг зохион байгууллаа. Уг нэвтрүүлэг нь хүний танин мэдэхүйн хүрээг тэлэх зорилготой бөгөөд асуулт хариултын хэлбэрээр явагддаг уг нэвтрүүлэгт манай оюутнууд маань өөрсдийн авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулан амжилттай оролцлоо.
Энэхүү тэмцээнд хичээл зүтгэл гарган оролцсон оюутнууд мөн хөгжөөн дэмжих гэж ирсэн оролцогчдын найз нөхөд болон Бизнесийн сургуулийн оюутнууддаа Оюутны албаны зүгээс талархал илэрхийлж байна.