Малчдад туслах сайн үйлсийн аяны мэдээлэл
Огноо:Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс өвөлжилт хүндэрсэн, цагаан зудтай 18 аймгийн 98 сумдад мөнгөн болон эд зүйлсийн туслалцаа хүргэх ажлыг орон даяар эхлүүлсэн тул нэгдэж хамтран ажиллахыг МУИС-ийн захиргаанд хүссэн билээ.
МУИС-ийн Оюутны албанаас санаачлан оюутны байгууллага, клубүүдтэй хамтран хандивын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд 3 дахь өдрийн байдлаар нийт 1 330 000 төгрөгийг цуглуулаад байна.
Хандивын аяныг 2016 оны 03 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиудын захиргаа, тэнхим бүрээр зохион байгуулж, 03 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор МУЗН-ийн хамт олонд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна.
Хандивын аянд идэвхитэй оролцохыг хамт олон, багш нартаа уриалж байна.
МУИС-ийн хамт олноос цугларсан хандивын мэдээ /2016 оны 3 сарын 13-ны өдрийн байдлаар/
[gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/handiv-hemjee.docx"]