Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк” болгон өөрчилж МУИС, ШУТИС, ХААИС-д шилжүүллээ

Огноо: 2016-03-072016-03-07

Монгол улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд инновацийн орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн баримтуудыг боловсруулан, бодит ажил хэрэг болгох үүднээс их сургуулийн багш, судлаач, оюутнуудыг өөрийн бүтээлч шинэ санаа, судалгаа шинжилгээний үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүнээ хөгжүүлэн гарааны компани байгуулах, улмаар дэлхийн зах зээлд гаргах орчин нөхцөлийг бүрдүүлэх Шинжлэх ухааны паркийг байгуулан хөгжүүлэх шийдвэр гаргасан нь өнөөдөр биелэлээ олоод байна.

Монгол улсад мэдлэгийн эдийн засгийн суурийг тавьж, инновацид чиглэсэн технологи хөгжлүүлэлтийн эко системийг дэмжих зорилгоор “Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг  “ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК-МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” болгон өөрчилж, Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд, “Шинжлэх ухааны парк-Биотехнологи” /хуучнаар АРМОНО/ Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд хамтран шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр хамтран хөгжүүлэхээр боллоо.

Шинжлэх ухааны парк нь шинээр бий болж буй бизнесийн өсөн дэвжих үйл ажиллагааг тал бүрээр дэмждэг, өндөр түвшний тоног төхөөрөмж бүхий лаборатори, орчин бүрдсэн, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренерүүд төрүүлэх, өндөр ур чадвартай, нарийн мэргэшсэн хүмүүсийн нийгмийн давхарга бий болгох олон талын ач холбогдолтой инновацийн суурь бүтэц юм.

Шинжлэх ухааны паркийн орчинд:

  • Старт ап компанийн хөгжилд шаардагатай бүх төрлийн сургалт, зөвлөгөө авах
  • Монгол улсын эрдэмтэн, сулаачдын мэдээлэл, эрдэм шинжилгээний ажлын тайлан, диссертацийг агуулсан оюуны сангаас авч ашиглах
  • Хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагчаа олоход нь зуучлах
  • Паркийн сүлжээнд байгаа нээлттэй лабораториудыг ашиглах
  • Өөрийн бий болгосон оюуны өмч, технологи, бүтээгдэхүүнээ хамгаалах ашиглахтай холбоотой хууль эрхзүйн зөвлөгөө болон үйлчилгээг иж бүрнээр авах боломжууд нээгдэнэ.

МУИС, ЭШИХ, Технологи дамжуулах төв 

https://youtu.be/py743QmyCrU 1 Дэлгэрэнгүйг num.edu.mn-ээс  

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X