Төрийн сангийн сургалтын тэтгэлэг 70200 энэ сард олгогдохоор боллоо
Огноо:2015-2016 оны хичээлийн жилийн эхний улирлын 70200 төгрөг Төрийн сангийн сургалтын тэтгэлэг хэзээ буух талаар оюутнууд сонирхож байна. Тэтгэлэгийг 3 сарын сүүлчээр олгохоор болсоныг Сангийн яамны эх сурвалжаас тодрууллаа.
Оюутны 70200 төгрөгийн тэтгэлгийг хэн авах вэ
Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тоот тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан байдаг.
Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөж оюутны үндэсний тэтгэлгийг олгохоор болсон юм.
Үндэсний тэтгэлэг :
- Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 3.0-оос доошгүй байх, нэг улиралд 12 доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх,
- Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 3.2-оос доошгүй байх, нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх,
- Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.5-аас доошгүй байх, нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх,
Урамшууллын тэтгэлэг:
- 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.6 болон түүнээс дээш
- 3.8 болон түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн
- 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.8-аас дээш байхаар тус тус заасан байдаг.