Оюутны алба, Голомт банктай хамтран “Хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа
Огноо:Оюутны алба, Голомт банктай хамтран “Хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөг”-ийг 2 сарын 24-нд МУИС-ийн I байрны дугуй зааланд зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд Голомт банкны Хүний нөөцийн ажилтан хүрэлцэн ирж оюутнуудад зөвлөгөө мэдээлэл өгч ажилд орох анкет бөглүүлж авсан.
Уулзалтад 2009 оны МУИС-ын төгсөгч Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Д.Бадрал, 2008 оны МУИС-н төгсөгч Ерөнхий аудитын хэлтсийн захирал Б.Баатар нар хүрэлцэн ирж 150 орчим оюунтай амжилтад хүрсэн туршлагаасаа хуваалцсан байна.