Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Шин Хаймин: Гар гараасаа барилцан хөгжиж, Хятад Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохыг уриаллаа

Огноо: 2016-02-24

МУИС-ийн индэр хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн зочноор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин уригдан оролцлоо.  Тэрээр “Гар гараасаа барилцан хөгжиж, Хятад, Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвээр оюутнуудад илтгэл тавьсан юм.

Илтгэлдээ, Монгол, Хятад улсын хамтын ажиллагааны талаар болон “Хятадын мөрөөдөл” хэмээх Хятадын Засгийн газрын зорилтын хүрээнд одоо, ирээдүйд хоёр улс  хэрхэн харилцан ашигтай хөгжих талаар дурдсан юм.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа төр засгийн хэмжээнд төдийгүй ард иргэдийн дунд хүчтэй хөгжиж байна гэдгийг онцлон тэмдэглээд Тухайлбал, 2015 онд Монгол Улсын сая гаруй иргэн хятадад зорчсон бол тус улсаас 300 мянга гаруй иргэн Монголд жуулчлалаар иржээ. Мөн Хятад иргэдийг Монголд жуулчлалаар явуулах нөөц бололцоо бий. Жилдээ 200 сая гаруй хятад иргэд гадаадад жуулчлалаар явдаг, үүний 300 мянга гэдэг бага тоо. Үүнийг нэмэгдүүлэх  боломж бий.

Түүнчлэн  Монгол Улсын уламжлалт эдийн засгийн салбарт хөрөнгө оруулахаас гадна залуу үеийг сургах, чанартай боловсрол олгоход Хятадын Засгийн газраас анхаарал тавьж байна. Монгол дахь ЭСЯ ч гэсэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутны тоог нэмэх талаар томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар 10 мянга гаруй монгол оюутан хятадын их, дээд сургуульд суралцаж байгаа гэсэн тоо бий. Үүний 7000 гаруй нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэтгэлгээр суралцах оюутны тоог цаашид нэмэх гол түшиц сургуулиа МУИС хэмээн үзэж буйгаа онцолсон. Мөн инноваци, судалгаа шинжилгээний чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг дурдлаа.

Тус лекцэд МУИС-ийн бакалавр, магистр, доктор зэрэгтэй оюутнуудаас гадна олон улсын харилцаа, хятад судлалын оюутнууд оролцов. Дашрамд дурдахад, МУИС-ийн индэр хөтөлбөрийн дараагийн зочноор ОХУ-ын Элчин сайд лекц унших юм байна.

1

2

3

4

5

6

8

10

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тавьсан илтгэлээс:

[gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/02/02-24-лекц.pdf"]

Эх сурвалж: num.edu.mn

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X